2019/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-27°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-22°
20:00
S29
-29°
21:00
S29
-29°
22:00
S29
-27°
23:00
S31
-26°
00:00
S31
-26°
01:00
S31
-27°
02:00
S31
-27°
03:00
S31
-27°
04:00
S31
-27°
05:00
S31
-27°
06:00
S31
-27°
07:00
S31
-28°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/03/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ипотекийн ТАВАН хувийн хүүтэй зээлийн материалыг ЗАРИМ БАНК хүлээн авч эхэллээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 15
iKon.MN

Энэ сарын 4-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Орон сууцны ипотекийн таван хувийн хүүтэй зээл" олгох журмыг баталсан. 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Голомт, Худалдаа Хөгжлийн Банк, Хас Банк, Төрийн банк тус зээлийг авах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авч эхэлсэн аж. 

Харин Капитрон, Капитал, Хаан Банкны мэдээллийн ажилтан хэлэхдээ "Хэзээнээс материал хүлээн авч эхлэх тухай албан ёсоор шийдээгүй байгаа. Удахгүй албан ёсоор мэдээлэх болно" гэлээ. 
Худалдаа Хөгжлийн Банкны Иргэд Банкны газрын захирал П.Мөнхнаст "Манай банк орон сууцны ипотекийн таван хувийн хүүтэй зээл олгох журмын хүрээнд заагдсан байршилд таван хувийн хүүтэй зээлээр орон сууц авах хүсэлтэй иргэдийн материалыг бүх салбарууд хүлээн авч байна" гэв.
Хас Банкны маркетингийн албаны менежер Х.Энхжавхлан "Тав болон найман хувийн орон сууцны зээлийн хүсэлтийг орон нутгийн бүх салбар нэгжүүд болон Улаанбаатар хотын Төв болон Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Сансар, Ард, Түшиг салбаруудаараа авч байна" гэлээ. 
Төрийн Банкны маркетингийн албаны менежер Б.Одбаясал "Манай банканд өнөөдрийг хүртэл журамд заасан бүсийн орон сууцыг​ ипотекийн найман хувийн зээлээр худалдаж авах хүсэлт /4 тэрбум 270 сая төгрөгийн үнэ бүхий/ нийт 104 иргэн илгээсэн. Эдгээр иргэний зээлийн хүүг албан ёсоор найман хувиас ТАВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ зээл рүү шилжүүлсэн. Цаашид журмын дагуу таван хувийн хүүтэй зээлийг авах хүсэлтэй иргэдийн материалыг өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын дөрвөн салбар, орон нутгийн бүх салбарууд хүлээн авч эхэллээ" хэмээн ярилаа.

Таван хувийн зээлд хамрагдахыг хүсэгчдийн хувьд:

  1. УБ хотын шинэ суурьшлын бүс
     
  2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс
     
  3. Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг (Багануур, Налайх, Багахангай)
     
  4. Хөдөө орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас сонгож, ТАВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ.
x