Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Японд 20 настай ДӨРВӨН МОНГОЛ ЗАЛУУ гэмт хэрэгт холбогджээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 11
iKon.MN

Токио хотын Цагдаагийн Газарт өнгөрсөн сарын 13-нд Роппонги дүүргийн нэгэн байрны цоожгүй айлд нэвтэрч, эд зүйлсийг хулгайлсан хэргээр  ДӨРВӨН МОНГОЛ ЗАЛУУ баривчлагдсан талаар өнөөдөр Японы хэд хэдэн телевизүүд мэдээлжээ.

Телевизүүдийн мэдээлж байгаагаар "Өнгөрсөн сарын 13-нд Токио хотын Роппонги дүүргийн нэгэн байрны цоожгүй айлд орж, чемоданаас гадна өөр есөн эд зүйлийг хулгайлсан хэрэгт дөрвөн Монгол залуу баривчлагджээ. Одоогийн байдлаар дөрвөн залуугийн гурав нь "хэрэг үйлдсэн" гэдгээ хүлээн зөвшөөрч, нэг нь үгүйсгэж байгаа" гэсэн байна.

Түүнчлэн эдгээр дөрвөн залуу нь нэг хэлний бэлтгэлд сурдаг оюутнууд бөгөөд Токио хотын Цагдаагийн Газраас тэднийг өнгөрсөн оны намраас хойш цоожгүй айлуудыг судалж хулгай хийж байсан гэж сэжиглэжээ. Тэднийг нийт 10 удаагийн гэмт үйлдлээр 500,000 йений эд зүйлсийг хулгайлсан гэж сэжиглэн шалгаж байгаа гэнэ.

Эх сурвалж: news24.jp - http://www.news24.jp/articles/2016/03/11/07324494.html