Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт зочилсон жуулчдын тоог ор хоногоор нь тооцдог болно

www.ulaanbaatar.mn
2016 оны 3 сарын 11
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын жишгээр дэлхийн хотууд жуулчдын тоогоо ор хоногоор нь буюу тухайн хотын зочид буудалд хоноглосон хоногийн тоогоор тооцоолж гаргадаг байна.

Харин манай улсад Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдах хүртэл Улаанбаатар хотод зочилсон жуулчдын тоог ор хоногоор нь тооцох боломжгүй байсан.

Иймд Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдсантай холбогдуулан нийслэлийн жуулчдын тоо, аялал жуулчлалын салбарын орлогыг тооцох аргачлал боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгууллаа.

Ажлын хэсэгт:

  • Нийслэлийн Татварын газар
  • Статистикийн газар
  • Аялал жуулчлалын газар
  • НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс
  • Монголын Зочид буудлуудын холбооны төлөөлөл ажиллана гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.