Бразилийн хэвлэлүүд өнгөрсөн Лхагва гарагаас эхлээд экс Ерөнхийлөгч Лулаг гэмт хэрэгт холбогдож, мөрдөн байцаалтад байгаа тухай мэдээлж эхэлсэн билээ. Хэвлэлийнхний дурдсанаар энэхүү мөрдөн байцаалтын ажиллагаа шүүхийн зөвшөөрөлтэй явагдаж байгаа бөгөөд Сан Паулугийн мөрдөн байцаах газар хэрэг үүсгэжээ.
Прокуроруудын мэдээлж буйгаар ерөнхийлөгч асан Лула сонгуульт ажлаа гүйцэтгэж байхдаа болон түүнийхээ дараа төрийн өмчит Петробрас компаниас хээл хахууль авч, ашиг хуваалцаж байсан байна.
Цагдаагийнхан түүнээс мэдүүлэг авч, гэрт нь нэгжлэг хийжээ. Мөн мөрдөн байцаагчид экс ерөнхийлөгчийн орлогын эх үүсвэрийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Лула да Силва Бразилийн Хөдөлмөрийн намаас нэр дэвшиж ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бөгөөд 2003-2011 он хүртэл найман жил ажилласан билээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!