Их Британий Nominet домэйн нэрийн бүртгэлийн компани улс орон бүрийн топ домэйний (Top Level Domain) дор хэдэн вэбсайт бүртгэгдсэн байгаагаар нь дэлхийн газрын зургийг бүтээжээ.
Үүнд харуулснаар Монгол улсын .mn домэйн дор 10,000 вэбсайт бүртгэлтэй байдаг гэсэн байна. Сонирхолтой нь хамгийн олон вэбтэй домэйнээр Шинэ Зеландын Токелау (.tk) арлынхан тодорч 30,000,000 вэбсайттай тэргүүлжээ.
Гэхдээ үүний цаана Нидерландын Freenom компани энэхүү жижиг арлын домэйнийг үнэгүйгээр ашиглаж сурталчилгааны орлогоос нь арлын 1,400 иргэнд хүртээдэг гэнэ.
Олон вэбтэй байх боломжгүй жижиг улс орнууд ч ийм аргыг ашиглан мөнгө олдог бололтой. Токелаугаас гадна Мали (.ml), Габон (.ga) зэрэг домэйнүүдийг Freenom ийм гэрээгээр ашигладаг гэнэ.
Газрын зурагны бүрэн эхтэй эндээс танилцаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!