ТОСК-оос "Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам"-ыг баталсан тухай ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, дэд захирал Д.Оюунжаргал, Борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од, Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга Б.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
ТОСК-ийн дэд захирал Д.Оюунжаргал хэлэхдээ "БХБЯ-наас хоёрдугаар сарын 23-нд "Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"ыг баталсан. Харин ТОСК-оос түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчлагдсан журмыг энэ сарын 7-нд баталсан.
Бид иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг Дархан-Уул аймгаас эхлэх бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумд баригдсан "Найрамдал хороолол"-оос төрийн өмчийн түрээсэнд шилжсэн 83 байранд квотын дагуу иргэдийг бүртгэн сонгон шалгаруулах болно. Энэ үеэр орон сууцны эрэлт, бүртгэлийн үйл ажиллагааны явц, сугалааны систем зэргийг ТУРШИХ төлөвлөгөөтэй байна.
Улаанбаатар хотод "Буянт-Ухаа 2 хороолол"-д Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2016 оны 3 дугаар сарын 21-нээс 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ТОСК-ын байранд бүртгэх хуваарийн дагуу бүртгэх болно.
№ |
Зорилтот бүлгийн ангилал |
БХБЯамны сайдын 2016.02.23-ны өдрийн 28 дугаар тушаалаар батлагдсан “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын хүрээнд Түрээсийн орон сууцанд хамрагдах квот /хувиар болон тоогоор/ |
Бүртгэл явагдах өдрүүд |
||
Квот % |
2 өрөө 39.3 мкв |
2 өрөө 49.23 мкв |
|||
1 |
Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан |
15% |
30 |
22 |
2016.03.21-22 |
2 |
Залуу гэр бүл /2016.01.01-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүрэлх насны эхнэр нөхөр/ |
20% |
40 |
30 |
2016.03.23-24 |
3 |
Хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч |
30% |
60 |
45 |
2016.03.25,03.28 |
4
|
Төрийн албан хаагч |
15% |
30 |
23 |
2016.03.29 |
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрх |
5% |
10 |
7 |
||
6
|
0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй |
10% |
20 |
15 |
2016.03.30 |
Хөгжилийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл |
5% |
10
|
8 |
||
|
|
100% |
200 |
150 |
Тайлбар: 2016 оны гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 01-нийг дуустал “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ.
"Аймаг бүрт 1000 айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд Увс, Ховд, Архангай, Сэлэнгэ, Хэнтий аймагт баригдсан сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг 2016 оны 3 дугаар сарын 21-нөөс 25-ны өдрүүдэд тухайн орон нутагт ТОСК хариуцан зохион байгуулна.
Манай ТОСК-ын харъяа түрээсийн орон сууцууд нь зөвхөн ТҮРЭЭСЛЭХ журмаар ашиглах боломжтой шүү" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|