Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

ТОСК: Иргэдийг энэ сарын 15-наас хойш бүртгэхээр төлөвлөж байна

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн журмыг Барилга Хот Байгуулалтын Яам энэ сарын 23-нд баталсан билээ.

"ТОСК түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийн материалыг гуравдугаар сарын 1-нээс хүлээн авахаар төлөвлөж байна" гэсэн албаны болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс болж, олон иргэд ТОСК-ийн үүдэнд өнөөдөр /2016.03.01/ цугларчээ. 

Энэ талаар ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас тодрууллаа.

 

- ТОСК-ийн дотоод журам хэзээ БАТЛАГДАХ вэ?

- Энэ сарын 23-нд БХБЯ "Түрээсийн орон сууц"-тай холбоотой ерөнхий журмыг баталсан.

Бид тус журамтай уялдуулан хэрхэн хэрэгжүүлэх, зохицуулалт хийх гэх мэт асуудлыг шийдсэн ДОТООД ЖУРМАА энэ долоо хоногт багтаан гаргаж, батлах төлөвлөгөөтэй байна. 

Тус журам батлагдсаны дараа олон нийтийн хэрэгслээр дамжуулан мэдээллээ хүргэх болно.

- Хүсэлтийн тоонд ХЯЗГААРЛАЛТ хийх үү?

- Манай зүгээс бүх иргэддээ боломж олгохоор зорьж байгаа учир иргэдийн тоонд хязгаарлалт хийхгүй. Гэхдээ бүртгүүлэх ХУГАЦААГ заана. 

Өөрөөр хэлбэл багаар бодоход ажлын таваас доошгүй хоногийн хугацаанд БҮРТГЭХ төлөвлөгөөтэй байгаа.

-Иргэдийг хэрхэн СОНГОХ вэ?

- Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо их байгаа ч орон сууцны тоо ХЯЗГААРТАЙ байгаа.

Тиймээс бид ДОЛООН ангилал тус бүрт СУГАЛАА хэлбэрээр иргэдээ сонгох бөгөөд ил тод байдлыг хангах үүднээс холбогдох хүмүүстэй хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна.

- Орон сууцаа өөрийн болгох боломжтой юу?

- Манай ТОСК-иас олгогдох байрны хувьд өөрийн болгох БОЛОМЖГҮЙ.

- Сугалаанд сонгогдож чадаагүй хүмүүсийн хувьд ямар БОЛОМЖ байгаа вэ?

- Дараа дараагийн хөтөлбөрт хамрагдах боломж НЭЭЛТТЭЙ.

 

- Хэзээнээс бүртгэж эхлэх вэ?

- Бид журмаа баталсны дараа нийслэл болон орон нутагт хариуцах хүмүүсээ сонгож, мөн сургалт зохион байгуулах шаардлагатай. Тиймээс энэ сарын 15-наас хойш бүртгэж эхлэхээр тооцож байна

Тиймээс иргэддээ хэлэхэд: 

Түрүүлж бүртгүүлэхгүй бол болохгүй гэж сандарч, яарах хэрэггүй. Түүнчлэн манай байрны гадаа хонох, ажилтнуудад төвөг удах зэрэг үйлдлүүдийг ХИЙХГҮЙ байхыг хүсье.


"Түрээсийн орон сууцны талаар ямар ч мэдээлэл байхгүй байна" 

 

Иргэн Д.Ургамал "Би 10:00 цагийн үед ТОСК-ийн байранд ирлээ. Мэдээгээр журам батлагдсан гэж байсан ч өнөөдөр ирэхэд ТОСК-иас журам батлагдаагүй гэж байна. Яг аль журам нь ямар учиртай, хэдэн жил амьдрах боломжтой, өөрийн болгох боломжтой эсэх талаар ямар ч МЭДЭЭЛЭЛГҮЙ хэцүү байна шүү дээ.

Энд цугларсан бүх хүмүүс л орон сууцтай болохыг хүсч байгаа. Тиймээс ахмад настай хүмүүс 20 хувийг нь эзэлнэ гэх мэтийн хувиарлалт хийж, сонговол их сайн байна"

 

Иргэн Н.Цэцэгмаа "Өнөөдөр 10:00 цагт ирсэн. Өмнө нь бичиг баримт бүрдүүлэх талаар асуух гэж хоёр удаа ирсэн. Хүмүүсийн яриа болон мэдээгээр өнөөдөр бүртгэнэ гэж бодож, ажлаасаа чөлөө авч, нисэхээс ирлээ.

Миний хувьд өөрийн гэсэн орон сууцгүй, залуу гэр бүл, төрийн албан хаагч. Олон удаа ажлаасаа чөлөө авч, ТОСК-ийн гадаа хүлээх асуудалтай байна шүү"