Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

ХААНА, ХЭДЭН түрээсийн орон сууц байгаа вэ?

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2016 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Өнөөдрийн байдлаар иргэдэд түрээслүүлэх 929 орон сууц байна -

Түрээсийн орон сууц, орон нутгийн түрээсийн орон сууц, хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн гурван өмчийн хэлбэртэйгээр хэрэгжүүлэх юм. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь төрийн түрээсийн орон сууцны ашиглалт удирдлагыг хариуцан ажиллана.  БХБЯамнаас иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг  баталсан. /Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.Харин Төрийн орон сууцны корпораци нь /ТОСК/ гүйцэтгэх дотоод журам баталснаар хөтөлбөр бүрэн хэрэгжих юм. 

Уг ажлын хүрээнд “Төрийн орон сууцны корпораци”-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эрхлэх тогтоол гаргажээ. Энэ дагуу дараах орон сууцыг түрээслэхээр бэлтгэл ажлаа хангасан байна.

Орон нутагт

Д/д Аймгийн нэрс Түрээсийн орон сууцны тоо
1 Архангай 120
2 Увс 84
3 Дархан-Уул 83
4 Сэлэнгэ 90
5 Хэнтий 96
6 Ховд 96
7 Хэнтий-Бор- Өндөр 10

Улаанбаатарт

Улаанбаатар хотод Өрөөний мкв Түрээсийн орон сууцны тоо
“Буянт-Ухаа 2” хороолол 39.3 250
“Буянт-Ухаа 2” хороолол 49.23 100
 “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой

Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна.

Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5,500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4,000 төгрөг/, нэг байр 30-50 метр квадрат байхаар тусгажээ.

Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглана гэж ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.