Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Скайтелийн хэрэглэгчид цахим татварын системд ҮНЭГҮЙ холбогдох боломжтой болно"

Г.Номин, iKon.mn
2016 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Скайтел ХХК, Гааль, Татварын Ерөнхий Газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болор, Гааль, Татварын Ерөнхий Газрын дарга С.Пүрэв нар оролцон, цахим татварын системд хандах аж ахуйн нэгж байгууллагуудад тулгарч буй асуудлыг шийдэх, хөнгөвчлөх, улам боловсронгуй  болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Энэ үеэр Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болор "Скайтел компани өндөр хурдны, өргөн зурвасын сүлжээг Монгол орон даяар нэвтрүүлэн, Монгол орон даяар интернетэд хэрэглэгчид маань холбогдох бололцоог бий болгосон. 

Гэрэл зургийг mpa.mn

Үүний хажуугаар суурь бүтцээ байгуулж төрийн байгууллагын үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй, найдвартай хүргэсээр байна. 

Өнөөдөр ГТЕГ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд НӨАТ-ийн шинэ хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа том төсөлд дэмжлэг үзүүлж, Скайтелийн хэрэглэгчдийг цахим татварын системтэй үнэгүй холбогдох боломжоор хангах юм. 

Мөн өндөр хурдны, өргөн зурвасын сүлжээгээ ашиглаад цахим татварын системд холбогдох боломжгүй байгаа ААН-үүдэд системд холбогдох боломжийг бүрдүүлж байгаа. Ялангуяа орон нутагт, сумдад Скайтелийн сүлжээг ашиглаад цахим татварын системд холбогдох боломжийг энэ хамтын ажиллагааны хүрээнд шийдэж, бий болгох болно" хэмээн ярилаа.

Цахим татварын систем нэвтрээд гурван сар өнгөрч байгаа ч нийгэмд эерэг хандлага авчирч, иргэд аж ахуйн нэгжүүдэд давуу тал нь мэдрэгдээд эхлээд байгаа.

Энэ талаар Гааль, Татварын Ерөнхий Газрын дарга С.Пүрэв "НӨАТ-ын урамшууллын системийн үйл ажиллагаанд онцгой чухал үйл явдал өнөөдөр болж байна. Санамж бичигт гарын үсэг зурснаар НӨАТ-ын урамшууллын системийн үйл ажиллагаанд томоохон дэвшил гарч байгаа.

Гэрэл зургийг mpa.mn

Скайтел компани эдийн засгийн ил тод байдлыг дэмжиж, эдийн засгийг шилэн тунгалаг байлгах үйлсэд өөрийнхөө хувь нэмрийг оруулсаар ирсэн. 

Скайтелийн хэрэглэгчид цахим татварын системд дата төлбөргүй хандаж төлбөрийн баримтаа бүртгүүлэх, сугалаанд оролцох, тохирлоо хянах гээд цахим төлбөрийн баримтын системийг ашиглах таатай нөхцөл хамтын ажиллагааны хүрээнд бүрдэнэ. 

Цаашдаа системийг хөгжүүлэх боловсронгуй болгох чиглэлээр үүрэн холбооны тэргүүлэх Скайтел компанитай хамтран ажиллахдаа таатай байх болно" гэлээ.

Гэрэл зургийг mpa.mn

Скайтел ХХК өндөр хурдны, өргөн зурвасын сүлжээг Монгол орон даяар нэвтрүүлэн, суурь бүтцээ байгуулж төрийн байгууллагын үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй, найдвартай хүргэсээр байгаа. 

Жишээ дурдвал, Замын цагдаагийн торгуулийн системийн төхөөрөмжид Скайтелийн 3G дата СИМ ашиглан, жолоочийн үнэмлэхийн мэдээллийг уншуулан шалгаж, зөрчил, торгууль, түүнийг төлсөн байдал, автомашины татвар, даатгалыг хянах бололцоог бүрдүүлсэн.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй ТҮЦ машин төсөлд хамтран ажиллаж төрийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэсэн туршлагатай юм байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.