Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс телевизийн агуулгад хатуу хориг тогтоолоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Үндэсний ёс суртахууныг сайжруулах зорилгоор Хятадын засгийн газар дотоодын телевизийн нэвтрүүлгийн агуулгад маш хатуу хориг тогтоож байгаагаа зарлалаа.

Үүнд “хэвийн бус бэлгийн харилцаа, хэв маягийг” харуулахыг бүх төрлийн хөтөлбөрт хоригложээ. Уг хоригт ижил хүйстний харилцаа, биеэ үнэлэх явдал, тохиолдлын нэг удаагийн харилцаа, “сексийн эрх чөлөө” гэсэн сэдвүүдийг багтааж байна.

Нийтдээ найман хуудас хориотой үзэгдлийн жагсаалтанд бас колончлол, үндэс угсаатан хоорондын мөргөлдөөн, бусдын газар шороог эзлэн түрэмгийлэх зэрэг сэдвүүд оржээ.

Энэ бүхнийг нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна. Мөн цаг хугацаагаар аялах, хэт тансаг амьдралын хэв маягийг үзүүлэх нь хориглогдож байгаа гэнэ.

Эдгээр хориглогдсон агуулгын урт жагсаалтыг харвал Хятадын шинэ үеийнхэн хэрхэн энтертаймент хэрэгцээгээ хангах нь гайхаш төрүүлж байна.

Жишээ нь YouTube Хятадад хаалттай. Барууны болон Солонгосын драмыг онлайнаар үздэг ч засгийн газар интернэтийн хяналтыг маш чанга хэрэгжүүлж стрийминг үйлчилгээнүүдийг блоклох болсон. Тэр ч байтугай Хятадын уламжлалт “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Улаан асрын зүүд” зэрэг уран зохиолуудад мухар сүсэг, насанд хүрээгүйчүүдийн болон гэр бүлээс гадуурх харилцаа, хойд нас, феодалын үзэл суртал дүрслэгддэг тул шинэ хоригоор хаагдаж болзошгүй байна.

Энэ тохиолдолд Хятадын иргэд CCTV-гийн мэдээг үзэхээс өөр үзэх зүйлгүй болоход тулаад байгааг барууны хэвлэлүүд бичицгээж байгаа юм.

 

Эх сурвалж: Time.Com