Дэлхийн тэргүүлэгч санах ой үйлдвэрлэгч гэгддэг Самсунг корпораци серверт зориулсан 15.36 Терабайтын SSD санах ой зах зээлд гаргаж байгаагаа өчигдөр зарлажээ.
Уламжлалт хатуу дискийг солино гэгдэж байгаа SSD нь удахгүй бүх компьютерүүдэд хэрэглэгдэнэ гэж үздэг.
Самсунгийн SSD карт нь гурван хэмжээст санах ойн гуравдугаар үеийн 256 GB VNAND технологи дээр суурилсан тул багтаамж болон хурдны хувьд шинэ дээд амжилт тогтоож байна. Шинэ SSD-ийн унших/бичих хурд секундэд 1,200MB хүрсэн гэнэ.
Мөн өмнөх үеийн SSD картнаас 10 дахин удаан ашиглагдах эдэлгээтэй болжээ.
Шинэ SSD картыг ирэх сараас бөөнөөр үйлдвэрлэж эхлэх ба цаашдаа 7.68TB, 3.85TB, 1.92TB, 960GB, 480GB хувилбаруудыг үйлдвэрлэх гэнэ. Энгийн хэрэглэгчийн зах зээлд биш сервер үйлдвэрлэгч компаниудад шууд нийлүүлэх тул үнийг нь нийтэд зарлаагүй байна.
Эх сурвалж: Samsung
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!