Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд дээрэмдүүлсэн хэргийг анхааралдаа авчээ

Өглөөний сонин
2016 оны 2 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Энэ сарын 16-ны өдөр манай улсын иргэдийг зэвсэгтэй этгээдүүд сүрдүүлэн дээрэмдсэн хэрэг ОХУ-ын Улаан-Үд хотноо гарсан тухай бид мэдээлж байсан.

Манай иргэдийг дээрэмдсэн этгээдүүдийг тус хотын цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн байна. Энэхүү асуудлыг өчигдөр хуралдсан Буриадын Ардын Их Хурлын чуулган дээр хэлэлцсэн тухай эх сурвалж мэдээлж байна.

Тодруулбал, Буриадын Дотоод хэргийн яамны Тэргүүн хошууч генерал Олег Кудинов “Монгол жуулчдыг хамгаалах болно" хэмээжээ.

Тэрбээр “Энэ хэргийн талаар Монгол Улс ихээхэн шуугьж байна. Бид Монголын цагдаагийн төлөөлөгч нартай ажлын уулзалт хийсэн. Тиймээс Буриадад Монголын жуулчид ирж байгаа энэ цагт бид дэг журмыг сахиулж чадна” хэмээн хэлжээ.

 

Зураг