Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Болгарт хүний наймаа цэцэглэж байна

Э.Мөнхзаяа
2016 оны 2 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг

Европын холбоонд өнөө үед шинээр мэндэлсэн нярайн бизнес цэцэглэж байна гэвэл та итгэх үү. Тэгвэл Болгарт хүүхэд зардаг шалгарсан арга хэрэгжээд 10 жил болж байна.

Жирэмсэн цыган эмэгтэй Грек, Португали, Испани руу аялаад ирэхдээ хүүхэдгүй, халаасандаа асар их мөнгөтэй ирдэг гэнэ. Тэд хүүхдээ дунджаар 5,000 еврогоор борлуулдаг.

Болгараас Грект шинэ төрсөн нярайг зарах арга их нарийн. 

Болгараас Грект шинэ төрсөн нярайг зарах арга их нарийн. Эхлээд зохион байгуулагчид Грекээс хүүхэдтэй болохыг хүсч буй гэр бүл хайж олно. Дараа нь ирээдүйн “эцэг” Болгарт ирээд, өөрийгөө энд ирснийг нотлох аяллын тасалбараа үлдээгээд буцна. Болгар, Грекийн хилээр гарахад өөр ямар нэгэн бичиг баримт, гадаад паспорт ч шаардлагагүй.

Ингээд зохион байгуулагчид хүүхдээ мөнгөөр солих хүсэлтэй жирэмсэн цыган эмэгтэйг хайна. Ийм эмэгтэйг хайхад огтхон ч хүндрэлгүй. Дараа нь жирэмсэн эмэгтэй Грек рүү явж, хүүхдээ төрүүлээд шинээр мэндэлсэн хүүхдийнхээ эцгийг Болгарт нэг удаа ирсэн грек эр гэж албан ёсоор зарлана.

Грек эр ч цыган эмэгтэйн хэлснийг батлаад Болгар руу явсан тасалбараа үзүүлнэ. Цыган эмэгтэй, грек эр хоёрын яриа үнэхээр нийлж байгаа учраас хүүхдээс генетикийн шинжилгээ ч авах хэрэггүй. Үүний дараа эх нь хүүхдээ өсгөхөөс татгалзаж байгаа тухай баримтаа бүрдүүлж, грек эрийн эхнэр нь нөхрийнхөө “хуурталт”-ыг уучилсан, хүүхдийг нь өргөж авахад бэлэн гэдгээ мэдэгдэнэ.

Үр дүнд нь төрсний гэрчилгээнд аав, ээж нь Грекийн иргэн болж таарч, хүүхэд ч тус улсын жинхэнэ иргэн болно. Дам мэдээллээс үзэхэд грек гэр бүл охин хүүхэд авсан бол 18 мянган евро, хүү бол 25 мянган евро төлдөг гэнэ. Үүнээс 1,000-5,000 еврог цыган бүсгүй авна.

Яг ийм тохиолдол 2004 онд анх бүртгэгдэж байсан ч Болгарын хуульд үүнийг зохицуулах заалт байсангүй. Хэргийн гол учир нь талууд бүгд хүссэн, үүндээ сэтгэл хангалуун байгаа учраас цагдаад ч мэдээлэл нь очдоггүй байна. Тэр ч бүү хэл 2006 онд Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулсан ч хэргийн илрүүлэлт өссөнгүй.

Болгар улсад цыган үндэстэн туркийн дараа хоёрт ордог үндэсний цөөнх юм. Тус улсад 325 мянган цыган амьдардаг нь Европтоо гуравдугаарт буюу Словак, Румыны дараа ордог аж. Болгарын том хот бүрт цыганы дүүрэг байдаг.

Болгар улсад цыган үндэстэн туркийн дараа хоёрт ордог үндэсний цөөнх юм.

Эдгээрээс хамгийн том нь Пловдива хотын Столипиново бөгөөд аялал жуулчлал хийхэд хамгийн таагүй бүсийн тэргүүлэх эгнээнд бичигддэг гэнэ. Эндхийн цыганууд угсармал олон давхар байранд амьдардаг ч цахилгаан шатуудыг нь аль хэдийн төмрийн хаягдалд тушааж, цонх, орцны хаалгануудыг нь эвджээ.

Түүнчлэн траншейний таг, гэрэлтүүлгийг ч хаягдал түүхий эдэд өгчээ. Үүнээс гадна хогоо цонхоороо шууд гудамжинд асгадаг бөгөөд хог тээвэрлэлтийн мөнгө төлдөггүй. Тиймээс овоорч, хуримтлагдсан хогон дундаа аж төрдөг байна.

Цыгануудын олонх нь албан ёсоор ажил хийдэггүй, нийгмээс тэтгэмж авдаг мөртлөө татвар төлдөггүй. Тэд хулгай, хар тамхины худалдаа, биеэ үнэлэлтээр мөнгө олдог учраас хүүхдээ зарах нь тэдний хувьд юу ч биш.

Болгар улсад сүүлийн жилүүдэд нас баралт нь төрөлтийн тооноосоо давж, хүн амын тоо цөөрч буй нь ноцтой асуудал үүсгээд байгаа юм. Гэтэл цыгануудын дунд төрөлт хамгийн өндөр байдаг бөгөөд дундаж гэр бүл 5-7 хүүхэд өсгөдөг аж. Охид нь 13-14 насандаа жирэмсэлдэг учраас хүүхэд төрөлтөөр бизнес хийгээд мэргэшжээ.

Тиймээс нярай хүүхдийн бизнес эрс цэцэглэж, Грекийн Ламия хотын зөвхөн нэг эмнэлэгт л гэхэд нэг жилийн дотор Болгарын 107 эх амаржиж, хүүхдүүдээсээ татгалзжээ. Саяхан Испани, Португалиас ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг хоёр том бүлэглэлийн гишүүдийг баривчилсан юм.

 

Зураг