Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Hero”-гийн Б.Баатар “Eagle” телевизийн ерөнхий найруулагчаар ажиллаж эхэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“Hero Entertainment” студийг үүсгэн байгуулсан найруулагч Б.Баатар “Eagle” телевизийн ерөнхий найруулагчаар ажиллах болжээ. 

Тус студийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон дугаарын зарим бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тарж багагүй шуугиан дэгдээгээд байсан билээ. Уг хэвлэлийн хурлын дараа түүнийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээ хийхээ больсон гэх мэдээлэл ч цацагдаж байсан юм. 

Ямартай ч Б.Баатар найруулагч телевизийн салбарт хүч үзэхээр болж “Hero Entertainment”-аа түр хугацаагаар орхиж байгаа ажээ.