Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн хэрэгтнүүдийг цагдаа нар баривчилжээ.
Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотод өнгөрсөн Бямба гарагт ирсэн 28 настай 3, А гэх эрэгтэй, эмэгтэй хоёрыг саатуулан шалгахад биедээ сэтгэцэд нөлөөлөх бодис их хэмжээгээр авч явсан нь илэрчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр ICE буюу мөс 100 орчим гр байсан бололтой. Тэд баривчлагдах үедээ сэтгэцэд нөлөөлөх бодисоо хэрэглэсэн нь тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын явцад 3 нь улсын хилээр хууль бусаар удаа дараа сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирсэн байж болзошгүй байгаа аж. Харин эрэгтэй нь төрийн албан хаагч бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтан байжээ.
Уг хэрэгт хамсаатан болох Г гэх өөр нэг эмэгтэйг шалгаж эхэлсэн байна. Тэднийг өнгөрсөн Ням гарагт Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулан Эрүүгийн хуулийн 188.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Тэдний дунд энэ төрлийн гэмт хэргээр ял эдэлж байсан, одоо шалгуулж байгаа хүмүүс ч байжээ. Цагдаа нар мөн өдөр тус хорооны “Peace Bridge” зочид буудлын гадна мансуурч байсан Б, Г гэх хоёр залууг саатуулжээ. Тэдний биеэс болон автомашинаас гялгар уутанд жижгээр олон тоогоор савласан 19.2 гр ICE бодисыг хураан авсан байна.
Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!