2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
20°
13:00
S32
21°
14:00
S30
23°
15:00
S32
23°
16:00
S32
23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/02/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Гэр бүлийн хүчирхийлэл амжиргааны түвшин, хүйс, насаар нь ЯЛГАДАГГҮЙ"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 19
iKon.MN

Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран гэр бүл, хүүхэд хамгаалал, сэтгэл зүй, сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага болон ТББ-уудын төлөөллийг оролцуулсан уулзалтыг өнөөдөр МХО-нд зохион байгуулж байна.

П.Эрдэнэцэцэг: Иргэн бүрийн оролцоо чухал байна

"Өнөөдөр бид "Бүтэн хайрыг гэр бүлдээ" зорилтот аяныхаа хүрээнд гэр бүлийн болон хүүхдийг хүчирхийллээс хамгаалдаг ТББ-уудтай уулзалт зохион байгуулж байна. 

Бидний зорилго гэвэл гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдэд ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх, иргэн бүрийг урьдчилан сэргийлэх ажиллагаанд оролцуулах зорилготой.

Түүнчлэн 2016 онд тус аянаа улсын хэмжээнд өрнүүлж чадсанаар хөдөө орон нутагт болж байгаа гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломжтой болно.

2015 онд гэр бүлийн хүчирхийллээс болж 732 хүн хохирогч болсон. Үүний 90.1 хувийг эмэгтэйчүүд, 40 хувийг хүүхдүүд эзэлж байна. 

Мөн өнгөрсөн жилээс эхлэн 107 гэсэн дугаарт /ямар ч утаснаас үнэ төлбөргүй/ хүчирхийллийн талаарх мэдээллийг авдаг болсон. Ийм дугаартай болсноор 2015 оны хүчирхийллийн гэмт хэргийн дуудлагын тоо 2014 онтой харьцуулахад 40 хувиар өссөн.

Статистик мэдээ:

Үүнээс үзэхэд хүмүүсийн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх хандлага нь өөрчлөгдөж эхэлсэн гэсэн үг.

"Хөрш айлын эмэгтэй хүн орилж байна, хүүхэд уйлж байна" гэх зэрэг мэдээллүүдийг хүний хэрэг гэхгүйгээр 107 дугаарт мэдээлдэг болсон нь сайн хэрэг.

Эцэст нь хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэл амжиргааны түвшин, хүйс, насаар нь ЯЛГАДАГГҮЙ.

Яагаад гэвэл бүх түвшинд болдог асуудал учир. Тиймээс иргэн бүрийн ОРОЛЦОО чухал тул санаа зоволтгүй яаралтай МЭДЭЭЛЭЛ өгч байхыг хүсье" гэлээ.

Тус уулзалтад: Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, ЦЕГ-ын Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэцэцэг болон холбогдох хүмүүсээс гадна "Монгол өрх" сэтгэл заслын холбоо, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Монголын хорих байгууллагын нөхөрлөл зэрэг нийт 30 гаруй ТББ-ын төлөөлөл оролцлоо.

x