Япон Улс БНАСАУ-д тавьсан хоригийг зөрчсөн зарим компанийн удирдлагуудын өрөөнд нэгжлэг хийлээ. Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлж байгаагаар энэ асуудалтай холбогдуулан фирмийн захирал, 48 настай эрийг саатуулсан гэнэ.
Мөрдлөгийн явцад тус улсын нэгэн компани энэ оны нэгдүгээр сард гуравдагч орноор дамжуулан БНАСАУ руу тэнгисийн тээвэрлэлтээр бараагаа дамжуулжээ. Эдгээр бараанд сав суулга, хүнсний бүтээгдэхүүн, хувцас, нэн шаардлагатай зарим бараа бүтээгдэхүүн багтсан аж.
Хойд Солонгос руу хууль бусаар илгээсэн нийт бараа зургаан сая орчим иен буюу 53 мянган долларын үнэ өртөгтэй байв. Эдгээр барааг Хойд Солонгосын чинээлэг давхаргынханд зориулан хүргэсэн гэж таамаглаж байна.
Ингэхдээ Хойд Солонгосын хүмүүнлэгийн шугамаар явж буй гэх хөлөг онгоцуудыг ч оруулахгүй байх, БНАСАУ-ын мөнгөн дэвсгэртийг хөрвүүлэхгүй, худалдаа хийхгүй байх гэсэн заалт оржээ. Үүнээс гадна Хойд Солонгосын иргэдийг Японд нэвтрүүлэхгүй байхаар хоригт тусгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!