Саяхан жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Давосын олон улсын эдийн засгийн форум болж өнгөрсөн. Энэ форум дээр зөвхөн үйлдвэрийн хувьсгал, хөрөнгийн зах зээл дээрх хэлбэлзэл, газрын тосны үнэ болон цагаачлалын асуудлын талаар хэлэлцээд өнгөрсөнгүй. Форумын үеэр таван жилийн дараа чухалд тооцогдох мэргэжил, дадал ур чадварын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтанд хүний хөгжлийг хоёр чухал чиг хандлага болох нийгэм болон соёлын чиглэл гэж хуваасан байна.
Хүн асуудлын мөн чанарыг олж харан, үр дагавар биш харин шалтгааныг нь шийдвэрлэх чадвартай байх ёстой. Тухайлбал, хатагтай эмч дээр очоод “турмаар байна” гэж хэлэхэд эмч амттан идэхээ болихыг зөвлөжээ. Гэтэл энд амттан идсэнд хамаг учир байгаа юм биш харин дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа, өдрийн горим, гэр бүл дэх уур амьсгал болон бусад шалтгаанаас үүдэлтэй байх нь бий.
Ингээд, аливаа асуудлуудыг цогцоор нь бүхэлд нь шийдвэрлэх чадвартай, хамгийн илт байгаа зүйлсийг биш бусад хүчин зүйлсийг олж харахын тулд юунд анхаарлаа хандуулах шаардлагатайг мэддэг мэргэжилтнүүд ирээдүйд улам эрэлт хэрэгцээтэй болох нь.
Ирж буй мэдээлэл, түүгээр ч үл барам өөрийн итгэл үнэмшилд ч эргэлзэн сэтгэж чадах нь мөн л чухал чадваруудын нэгд орох нь. “Бүгд бидний төсөөлж байсан шиг ажиллахгүй байгаа юм биш биз” гэсэн асуулт нь хөгжилд түлхэц болдог тул шүүмжлэлт сэтгэлгээ нэн чухал.
Бүтээлч эхлэл бол байхгүй зүйлийг олж харах чадвар юм. Микеланжелогоос Давидын баримлыг хэрхэн бүтээсэн талаар асуухад “Би гантигны хэлтэрхийг сахиусан тэнгэр болгож харсан, ингээд л түүнийг чөлөөлөхийг хүссэн юм” хэмээн хариулж байсан гэдэг.
Хүмүүсийг удирдах нь удирдагчид чухал шийдвэр гаргах тухай нарийн шинжлэх ухаан юм. Ажилтнууд ажлын цаг дуусахад огло харайн гардаг шигээ ажилдаа ирэхдээ дуртай яаран ирдэг болгохын тулд ажилтнуудад ямар сэдэл өгөхөө мэддэг байх нь тун чухал.
Хүнийг ажилд авахдаа алдаа гаргахгүй байх, ажлаа сайн хийсэн нэгний албан тушаалыг нэмэгдүүлэх, баг хамт олны дундах сөргөлдөөнийг арилгах гээд олон асуудлуудын хариултыг мэддэг байх нь хүмүүсийг удирдах чадвар юм.
Та бизнес эрхэлдэг ч хүмүүстэй харилцах тал дээрээ учир дутагдалтай бол хэнтэй ч хэл амаа ололцон харилцаж чаддаг хүмүүсийг ажилд авах хэрэгтэй.
1955 онд Америкийн сэтгэл судлаач Дэниел Гоулман “Сэтгэл хөдлөлийн оюун ухаан” нэртэй ном гаргаж, энэ ном нь тэр дороо л шилдэг борлуулалттай ном болж байлаа.
Өнөөдөр сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэсэн ойлголтын дор бусад хүмүүсийн болон өөрийн сэтгэл хөдлөл, эрмэлзэл, сэдлийг ойлгох чадвар, түүнчлэн өөрийн болон бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдах дадал чадварыг багтаадаг.
Мэдэх, чадах эсэх нь хэнд ч сонин биш. Харин үзэл бодлоо тодорхойлж, шийдвэр гаргах нь нэн чухал. Бүхий л зүйл дээр бие даасан чадвартай байх ёстой.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар дэлхий даяар үйлчилгээний хүрээ улам өсөх бөгөөд сайн үйлчилгээ алт шиг үнэлэгдэх гэнэ.
Тодорхой тайлбарлаж, итгэл үнэмшилтэй байна гэдэг нь маш хэрэгцээтэй дадал чадвар юм. Үүний хамгийн том давуу тал нь хэн бүр энэ чадварыг эзэмших боломжтой.
Оюун ухааны уян хатан байдал гэдэг нь нэг бодлоос нөгөөд хурдан шилжих, түүнчлэн хэд хэдэн зүйлсийг нэг дор эргэцүүлэн бодох чадвар юм.
Жагсаалтаас харахад 10 чадвараас 5 нь хүмүүстэй харилцах, хэлэлцэн тохиролцох, тэднийг удирдах, хүмүүсийг ойлгож, тэдэнд үйлчилж чадах чадвартай шууд холбоотой байна. Харин 10 чадвараас дөрөв нь түргэн сэтгэх, мөн чанарыг олж харах, асуудлын шийдлийг олох, шинэ төсөл санаа гаргах гэсэн тархи оюуны чадвартай шууд хамааралтай байгаа юм.
Эх сурвалж: segodnya.ua
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!