Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бодибилдинг фитнессийн ДАШТ Улаанбаатар хотод эхэлнэ

Ч.Болортуяа
2013 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
таван тивийн 38 улсын эрэгтэй, эмэгтэй нийт 300 гаруй тамирчин оролцоно

Манай оронд бодибилдинг фитнессийн ахмадын болон залуучуудын ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдлээ

 Таван тивийн 38 улсын эрэгтэй, эмэгтэй нийт 300 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлснээс одоогоор 16 орны 90 гаруй тамирчин оролцоно.

Энэхүү тэмцээн болохтой холбогдуулан Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийв.

Тус тэмцээнд таван тивийн 38 улсын эрэгтэй, эмэгтэй нийт 300 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлснээс одоогоор 16 орны 90 гаруй тамирчин Монголд хөл тавиад буй. 

Тэд энэ удаад бодибилдинг фитнессийн  25 төрөлд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх билээ.

Тухайлбал, ахмадын эмэгтэйчүүдийн 35-аас дээш, эрчүүдийн 40-49, 50-59, 60-аас дээш насны ангилалд өрсөлдөх юм. Харин залуучууд классик, фитнесс, бикинийн төрөлд хүч үзэх ажээ. 

Тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллахаар ОХУ-ын иргэн олон улсын шүүгч Рауп Буняталев, Хонгконгийн Хиьго Чан, Жое Фанг нарын албаны хүмүүс иржээ. Тэдний хамтаар манай улсын дөрвөн шүүгч тус тэмцээнийг шүүх юм байна.

Тэмцээн энэ сарын 25-27-нд  болно. TV-9 телевиз энэ тэмцээнийг шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм байна.