Халдварт саа өвчин нь (Полиомиелит) полиовирүсээр үүсгэгддэг, бага насны хүүхдэд элбэг тохиолддог цочмог халдварт өвчин юм. Халдварт саагийн эсрэг вакцин нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол зэвсэг.
ОДООГИЙН БАЙДЛААР ДЭЛХИЙ ДАХИНД
Монгол Улсад 1993 оноос хойш халдварт саа өвчин гараагүй нь вакцинжуулалтын хамралт сайн байсантай холбоотой. Гэвч өвчлөл гарч байгаа улс орнуудаас полиовирүс импортлогдон орж ирэх эрсдэл байсаар байна.
Иймээс халдварт саагийн эсрэг вакцин хийлгэх, өвчин гарч буй улс орон луу явахаар төлөвлөж байгаа бол нэмэлт дархлаажуулалтанд хамрагдах хэрэгтэй.
ВАКЦИНЖУУЛАЛТАНД ХАМРАГДАХ НЬ ТАНЫ ХҮҮХДИЙГ, МОНГОЛЫГ ҮРСИЙГ АЮУЛТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ.
Эх сурвалж: НЭМХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!