Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний СЭТГЭЛ ЗҮЙН сонирхолтой баримтууд

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

 

  • 16-28 насны хооронд эхэлсэн нөхөрлөл хамгийн бат бэх байдаг бөгөөд удаан үргэлжилдэг
  • Эмэгтэйчүүд сөөнгөдүү, нам дуутай эрчүүдэд илүү татагддаг. Учир нь ийм хоолой өөртөө итгэлтэй, гэхдээ түрэмгий биш мэт сэтгэгдэл төрүүлдэг
  • Амьдралдаа хүндрэл бэрхшээлийг ихээр үзсэн хүнээс хамгийн сайн зөвлөгөө гардаг
  • Оюун ухааны чадавхи өндөр байх тусмаа хүмүүс түргэн сэтгэж, бичиг нь гаргац муутай байдаг
  • Анхны болзоон дээр зөөгчтэй хэрхэн харьцаж байгаагаас нь уулзаж байгаа хүнийхээ тухай ихийг мэдэж болдог
  • Сайндаа ч биш, үнэндээ хошигнолыг нь хүмүүс хэр хүлээж авч байгааг тоодоггүй учраас эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү их хошин зүйл ярьдаг
  • Эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их өвдөмтгий байдаг ч өвчнийг тэсвэрлэх чадвараар хоёр дахин илүү байдаг
  • Хэрвээ толгойд элдэв зүйл бодогдоод унтаж чадахгүй байвал тэднийгээ цаасан дээр бичиж буулгахад толгой суларч унтахад амар болдог
  • Хэрвээ өөртөө айдас төрүүлж байгаа ажлыг барьж авч хийвэл илүү аз жаргалтай болдог
  • Эмэгтэй хүн нууцыг хадгалж чадах дундаж хугацаа 47 цаг 15 минут байдаг
  • Бусдын сайн сайхны төлөө зүтгэсэн хүн эцэстээ ганцаар хоцордог
  • Аз жаргалтай байх тусам хүний унтах цаг багасдаг
  • Дотно хүнийхээ гарыг атгах үед хүний өвчин шаналгаа мэдрэгдэх нь буурдаг
  • Ухаантай хүн дунджаас цөөн найзтай байдаг. Ухаалаг болох тусам хүний сонголт чангардаг байна
  • Сайн найзынхаа танилцуулсан хүнтэй гэрлэхэд хамтын амьдрал маш бат бөх байдаг ба салах магадлал 70 хувиар буурдаг
  • Эрэгтэй голдуу найзтай бүсгүйчүүдийн сэтгэл санаа ихэнхдээ өөдрөг байдаг
  • Хоёр хэлээр ярьдаг хүмүүс хэл сольж ярихдаа өөрийн мэдэлгүй хувь хүнийхээ хувьд өөрчлөгддөг
  • Хэт удаан ганцаар амьдрах нь өдөрт 15 ширхэг тамхи татсантай ижил эрүүл мэндэд хортой
  • Аялалаар явах нь сэтгэцийн эрүүл мэндэд сайн төдийгүй зүрхний шигдээсийн эрсдлийг бууруулдаг
  • Өөрийн сонирхолтой гэж үзсэн зүйлээ урам зоригтой ярьж байхдаа хүмүүс илүү дур булаам харагддаг

 

 

Эх сурвалж: Adme.Ru