ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зээл хэдэн ЯНДАН цөөлөх вэ?

С.Уянга, Зууны мэдээ
2016 оны 2 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг

-Хөндөх сэдэв-

Оны өмнөхөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж арилжааны банкууд ипотекийн зээлийг “барьцаалсан”. Ингэснээр шинэ байранд орох гэж байсан хүмүүсийг гарах гарцгүй болгов. Ялангуяа Буянт-Ухаа-2 хороололд орох гэж байсан айлуудыг үүдэн дээрээс нь буцаасан гэхэд болно.

Иймэрхүү үл ойлголцлыг УИХ-ын дарга З.Энхболд “Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр бол барьцаалбар гэдэг үгийг ойлгоогүйтэй холбоотой. Барьцаалбар гэдэг бол байрны ордер гэсэн үг. Өмч болоогүй учраас. Өмч болох хүртлээ банканд дээр хадгалагддаг, банкнаас зөвшөөрөл авдаг хамгийн гол бичиг баримт бол барьцаалбар. Гэтэл барьцаалбар өмч болтлоо 20 жил хэрэгтэй" гэж тайлбарласан.

Харин цэц байрны ордерыг чөлөөтэй эргэлдэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь арилжааны банкуудыг зээлээ зогсооход хүргэсэн гол шалтгаан. Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн гол суурь нь барьцаалбар гэж буй. Тэгэхээр бүх зүйл эндээс эхэлсэн гэсэн үг.

Ийнхүү ипотекийн зээл зогссоноор барилгын салбар тэр чигээрээ унасан гэхэд хол зөрөхгүй. Яагаад гэвэл ипотекийн найман хувийн зээл зогссоноор иргэн байр авч чадахгүй, байр авахгүй бол барилга угсралт хийдэг 77 мянган хүн, барилгын материал борлуулдаг 20 мянган хүний ажил удааширч байгаа юм.

Шинэ байранд орсон айл тавилга авахгүй бол мебелийн үйлдвэр дампуурна гэсэн үг. Тэгэхээр дан ганц байранд орох гэж байгаа хүмүүсээс гадна энэ салбарт хамаатай хэн нэгний ажил, амьдрал хүндхэн болж ирнэ. Мөн сүүлийн таван жилд барилга барих орц, жорны 60 хувийг дотооддоо үйлдвэрлэж томоохон дэвшил авчирсан манай улсын том өсөлтийг эрсдэлд оруулсан гэдгийг эдийн засагчид хэлж буй.

Тэгвэл ипотекийн зээл гэж яриад байгаагийн гол учир утга нь юу юм бэ. Ерөөсөө л утааныхаа дороос толгой өндийлгөж чаддаггүй манай улсын хувьд энэ асуудлаа бага ч гэсэн шийдвэрлэж болох том боломж гэж харж болохоор. Товчоор хэлбэл ипотекийн зээл хэрэгжсэнээр хэдэн айл орон сууцтай болох юм.

Тэр хэрээрээ утааны уурхай гэгдэж, төслийн зуухнаас эхлээд төрөл бүрийн зүйл тараагаад ч утаа, угаар нь хагасрахгүй байгаа гэр хорооллоос хэдэн яндан цөөрөх вэ гэдэг нь л хамгийн чухал үр дүн. Албаны мэдээллээс харахад анх 13-22 хувийн хүүтэй байсан ипотекийн зээл найман хувь болсноор орон сууцны зээлд хамрагдах дундаж давхаргынханд хүрч эхэлсэн.

Өөрөөр хэлбэл найман хувийн хүүтэй зээлд сард 980 мянган төгрөгийн орлоготой өрх хамрагдах боломжтой байгаа аж. Цаашид ч ипотекийн зээл зогсохгүй, ямар нэг эрсдэлд орохгүйн дээр одоогийн яриагаар зээлийн хүү нь буурчихвал. Мөн орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10-20 хувь болгочихвол илүү олон айлыг хамрах боломжтой. Гэхдээ энэ машин хурдан явах ёстой. Холбогдох байгууллагууд зөвшилцөх ёстой гэдгийг холбогдох хүмүүс хэлж байгаа.

Монголын ипотекийн корпорациас өгч буй мэдээллээр бол Улаанбаатар хотод 352 мянга 812 өрх амьдардаг.

Монголын ипотекийн корпорациас өгч буй мэдээллээр бол Улаанбаатар хотод 352 мянга 812 өрх амьдардаг. Үүний 148 мянга гаруй нь орон сууцанд амьдарч байгаа. Тэгэхээр 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч Улаанбаатарын утаанд хувь нэмэрлэж байна гэсэн үг.

Гэр хороололд амьдардаг 169 мянган өрх орон сууцанд орон зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх байгаа юм. Тодорхой хэлбэл ипотекийн зээлд хамрагдах шалгуур хангасан 64 мянган айл өрх байна.

Тэгэхээр ипотекийн зээл бага хүүтэй хэвийн үргэлжилснээр 64 мянган өрх гэр хорооллоос тохилог дулаахан орон сууц руу шилжинэ. Энэ нь утаанаасаа салах гэж хөрөнгө мөнгө төсөвлөдөг хэрнээ олигтой үр дүнд хүрдэггүй байдалд жаахан ч гэсэн.тус нэмэр болж гэр хорооллын 200 гаруй мянган яндангийн 64 мянга нь хасагдана гэсэг үг. Тэр хэрээр утаа багасч амьсгалах агаар бага ч гэсэн цэвэршинэ.

Тэгвэл дахиад хэдэн ч 64 мянган өрхийг орон сууцанд оруулж улмаар утааны асуудлыг шийдвэрлэх боломжийн үзүүр цухалзаж байгаа ч яг таг хэрэгжсэн зүйл алга. Энэ бол УИХ, Монголбанк, МИК-иас боломжтой гэж үзэж байгаачлан ипотекийн зээлийн хүүг таван хувь, орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10-20 хувь болгож 10 хувийг нэг удаа төрөөс дэмжих бодлого барьж байгаа. Энэ ажил бодит болж, эрүүл хөрсөн дээр буувал зээлийн шаардлага хангасан 64 мянган өрхөөс гадна орон сууцанд орох хүсэлтэй 170 мянган өрхөд боломж нээгдэнэ хэмээн тооцоолж болохоор.

Түүнчлэн таван хувь болголоо гэхэд босго өндөртэй банкнуудын шаардлага зөөлөрч зээл авах айлын сарын байж болох орлогын хэмжээ 900 мянган төгрөг болж байна. Ингэснээр байрны үнэ нэмэгдэнэ гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа ч барилга барихад хамгийн их хэрэглэдэг ган арматур, цементийн үнэ Монголд буурсан учраас үнэ тогтвортой байна. Зах зээл дээр 18 мянган орон сууцны нийлүүлэлт байгаа учраас барилгын салбарынхан үнээ нэмэхгүй гэдгийг албаныхан аль, аль талдаа мэдэгдэж байгаа.

Ямартаа ч зээлийн хүү таван хувь болж орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувь болох ажил нэг үеийг бодоход ойртож байгаа ч энэ машиныг хурдлуулах хэрэгтэй байна. Үр дүнд нь дахиад 200 гаруй мянган өрх тохилог орон сууцанд амьдарч. 200 гаруй мянган яндангаас утаа суунаглаж та биднийг хордуулахгүй нь байна шүү.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [43.228.130.46] 2016/2/15
Хашааны газрыг нь борлогдохгүй байгаа байраар соль. Эсвэл урьдчилгаанд тооц. Тэгэхгүй бол хэзээ ч утаагүй болохгүй. Баянбүрдээс хойшоо байгаа айлуудыг гялс гялс нүүлгээд газрыг нь байраар солиод ногоон байгууламж, эсвэл орон сууц баривал утаа багасна даа. Цөөхөн айл үлдсэн байна лээ дээ
0 | 0 Хариулах
зочин [103.26.193.230] 2016/2/6
Байранд орсон айлын хашаа хэвээр хедеенеес хэн нэг нь орж иргээд сууна. Яндан хэвээр. Яндан цеерне гэж худлаа битгий тархи угаа. Газрыг нь хурааж авч чадах уу.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.170] 2016/2/5
ipotekiin zeeleer utaa bagasdag bol ali hediin bhgui bolson bga. ene zavaarsan havtgairsaar halamjiin bodlogoo l avj hayh heregtei bgamdaa. shineer tursun huuhdiin mungu etr gesen zavaan yumnaasaa salmaar bga yum. 3 deeshee huuhedtei bol sar bolgon teden tugrug eden tugrug gesen balai yumaa bolih heregtei. uneheer amjirgaanii chadvartai bol ter olon huuhdee gargadiin bgaz. tejeej chadahgui bj neeh olon huuhedtei ailuud zunduu bna. gashuun bolovch unen ug unuudur huuhdee tejeej chadahgui gudamjind hayj bga humuus olshirch bna. ene chin havtgairsan halamjiin bodlogiin gai shuudee. Mongolchuudaa zuger neg huuhdee aytaihan bolovsroltoi hun bolgood yvah bodlogo delhii niiteeree barij bna. joohon tolgoi tarhia ajilluultsgaay
1 | 0 Хариулах
Нэргүй [27.123.214.104] 2016/2/5
Нэг ч яндан цөөлөхгүй. Байранд орлоо аав ээж нь эсвэл хөдөөнийхөн ирээд л утаа уугиулна шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.26] 2016/2/5
Banknii hvvg bodlogiin hvvg ter chigt ni buulgah heregtei heregleenii zeel bs undur hvvtei bga bairni zeel awhad brni vne 10-20% nemhiig bank shaarddag vvniig 0% nnemegdeltei bolgoh bas zeeliin huraamj 1% awdag teriig boliulah gd mungu hvvldeg zuilsiig ni huuliar haaj zuwhun hvv bolon barimtiin tulbur awch tsewer ursulduj boloh bolomjiig bankuudad huuliar bvrdvvlj uguh heregtei bank huuliin sul tal dr orlogoo bvrdvvlj mungu hvvlseer
0 | 0 Хариулах
NРГЭН [27.123.214.2] 2016/2/5
ипотекийн зээлээр гэр хороололд амьдардаг хүмүүс учиргүй байр аваад яндан цөөрсөн юм байхгүй байх. Байранд амьдардаг нийслэлчүүдийн хүүхдүүд өрх тусгаарлаж байр авсан болов уу. Урьдчилгаа буурвал хашаа байшингаа зараад байр авах боломжтой болно тэрнээс жирийн иргэн 30 40 сая төгрөг шууд тоолоод байр яагаад ч авахгүй шүү дэ
2 | 0 Хариулах
Зочин [202.179.28.145] 2016/2/5
Oron suutsand irged orood utaa bagasah yum geneee.Yaj tegj boddog bn aa.orond n huduunuus ah duu n ar n ireed l hashaand n buuchihna sh deee
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.66] 2016/2/5
bankuud chn zeele gargahgui bnshdee
1 | 1 Хариулах
Иргэн [103.57.92.83] 2016/2/5
Өнгөрсөн зээлийн хугацаанд тэгээд яг хэдэн яндан байхгүй болсон юм бээ, тоо баримт байна гэнүү?
5 | 0 Хариулах