Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сайханбилэг: Бид УБТЗ-ын шинэчлэлийг амжилттай дуусгаж чадлаа

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

"Шийдлийн цаг"-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УБТЗ-ын "Баганат танхим"-ын нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр оролцлоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ "Өнөөдрийн "Шийдлийн цаг"-аар бид бүхний хэлж заншсан УБ хотын вокзалын шинэ зорчигч тээврийн үйлчилгээний төвтэй танилцаж байна.

Бид оны өмнөхөн Буянт-Ухаа онгоцны буудал дээр засал чимэглэл хийж, өнгө төрхөнд нь шинэчлэлт хийсэн. Харин өнөөдөр вокзал буюу төмөр замын буудалд шинэчлэлт хийж, зорчигч үйлчилгээний буудлын "Баганат танхим"-ыг нээлээ.

Энэ жил АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон бусад олон арга хэмжээ биднийг хүлээж байна. "Өөдлөх айл үүднээсээ" гэж ярьдаг учир бид бүхэн нисэх буудал, төмөр замын буудлуудаа сайжруулах ажлаа амжилттай дуусгаж чадлаа. Сүүлийн үед ОХУ-тай хамтран ажиллах асуудал зогсонги байдлаас гарч, хөдөлгөөнд орлоо.

Тухайлбал, ОХУ-ын Төрийн Дум дээр Монгол Улсын өрийн асуудал гарсан. Түүнчлэн Монгол Улсаар дамжаад 3.2 сая тонн түүхий нефт ачигдаад эхэллээ. Энэ нь төмөр замд орж байгаа хувь нэмэр бөгөөд ачаа тээшний туршилтын ачилт, дохиол холбооны хөрөнгө оруулалт гээд хоёр талаас 250 сая орчмын өртөгтэй асуудлуудыг шийдээд байна.

Тус зорчигч тээврийн үйлчилгээний төв нь өдөрт 15,000-20,000 хүнд үйлчилдэг бөгөөд 40-өөд вагоноос ачаа тээшийг буулгадаг. Энэ газрын стандарт нь сайжраад, хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байдлыг хангасан үйлчилгээг нэвтрүүлдэг болох нь маш ач холбогдолтой зүйл. Энэ ажлыг улсын төсөв мөнгө гэлтгүй ТЗ-ын удирдлагууд өөрсдийн бололцоо, боломжоо ашиглан бүтээн байгуулалт хийсэн байна.

Хуучин бол хүмүүс вокзал дээр ирээд шууд галт тэргэндээ суудаг байсан бол энэхүү төв нээгдсэнээр хүлээлгийн танхим, уншлагын танхим, уулзалтын өрөөнүүд гэх мэтийн олон үйлчилгээг авах боломжтой боллоо.

Түүнчлэн 2, 3 дугаар сард ОХУ-ын Төмөр замын шинэ дарга Монгол Улсад айлчлах үед ямар асуудлаар хэлэлцэх, ярилцах талаар өнөөдөр УБТЗ-ын удирдлагуудтай ярилцлаа" гэв.

 

УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар хэлэхдээ "УБ-ын зорчигч үйлчилгээний буудлыг Нийслэлийн ТЗ-ын төв буудал гэж нэрлэхээр хотын захиргаатай тохирсон.

Өнөөдрийн "Баганат танхим" нээлтээ хийснээр зорчигчид маань ТЗ-аар аялах, саатахдаа олон үйлчилгээг авах бүрэн дүүрэн боломжтой болж байна.

Төв вокзалын шинэчлэл нь удаан хугацаанд хүлээгдсэн төсөл. Зорчигчдын тав тух, өнөөгийн соёлт хэрэгцээг хангахын тулд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгээс Монголын ард түмэнд барьж байгаа бэлэг бөгөөд 245 сая төгрөгөөр барилга орон сууцны ангиараа энэхүү ажлыг хийж гүйцэтгэлээ" гэлээ.

Шинэ Баганат танхимын тухай

УБТЗ-ын зорчигч үйлчилгээний төв буудал /Хуучнаар төв вокзал/ нэгэн зэрэг 1,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай, өдөрт 10,000-12,000 хүний зорчигчийн урсгал хөдөлгөөнтэй онцгой объект юм. Төв буудлыг шинэчлэхдээ олон улсын жишгийн дагуу анхны хэлбэрт нь оруулжээ. Зориулалтыг өөрчлөн хоёр давхар болгосныг эргэн нурааж, өндөр таазтай 1 давхар болгон тохижуулжээ.

Зорчигчийн заалыг үйлчлүүлэгчдэд зориулан өөрчилжээ. Уран зургийн галерей байгуулан, сонирхсон иргэн худалдаж авах боломжийг бүрдүүлж өгсөн байна.

Түүнчлэн олон улсын нисэх онгоцны буудал, төмөр замын төв буудлуудад байдаг Duty free, эмийн сан, валют солиулах төвийг анх удаа бий болгожээ. Тусгай үйлчилгээ авахыг хүссэн иргэдэд зориулан 24 өрөөтэй зочид буудал, хүлээлгийн VIP хоёр өрөө, Coffee lounge нээгдлээ.

ФОТО: 

Зураг
1

Зураг
2

Зураг
3