ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

“УЛСЫН САЙН МАЛЧИН” цол тэмдэгийг эхнэр нөхөрт хамтад нь олгоно

С.Бадрал, iKon.mn
2016 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өмнө Монгол Улсын Засгийн газраас "Улсын сайн малчин"-ыг тодруулдаг.

Тэгвэл энэ жилийн Улсын сайн малчныг Баасан гарагт буюу хоёрдугаар сарын 5-нд Засгийн газраас зарлана. 2015 оны хувьд манай улсад түүхэндээ хамгийн өндөр буюу 18 сая төл мал хүлээн авсан. Үүнийгээ дагаад сайн малчдын тоо ч мөн нэмэгдэж байна. 

Өнгөрөгч оны есдүгээр сард ХХААЯ-наас “Аваргуудаа сонсъё” сэдэвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат, Улсын сайн малчдын уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа "Цаашид Улсын гавьяат малчин, сайн малчин зэрэг цол тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хамтад нь олгохоор ярилцаж байна. Учир нь мал маллах, малынхаа тоо толгойг өсгөх зэрэг нь малчин гэр бүлийн хамтын ажиллагаа байдаг. Тиймээс нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрт хоёуланд нь олгох нь зүйтэй юм” гэсэн санал гаргасныг малчид баяртай хүлээн авсан. Тэгвэл энэ ажил биеллээ олж “Улсын сайн малчин” цол, тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт олгох Засгийн газрын тогтоол гарсан байна.

Энэ талаар ХХАА-н сайд Р.Бурмаа “Улсын сайн малчныг малаа өсгөсөн байдлаас гадна малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, туслах малчин ажиллуулсан, нийгэмд тустай ажил хийсэн зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг. Харин энэ бүхнийг өрхийн тэргүүн ганцаараа биш гэр бүл хамтаараа хийж бүтээсэн байдаг. Тиймээс цол, тэмдгийг эхнэр, нөхөрт хамтад нь өгөхөөр болсон” хэмээн онцоллоо.

"Улсын сайн малчин"-ы өргөмжлөл нь өрхийн тэргүүний нэр дээр байх бөгөөд эхнэр, нөхөр хоёрт ижилхэн тэмдэг зүүж өгөх юм байна.

Эх сурвалж: ХХААЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг