ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дүрвэгчийн секс халдлагаас өөрийгөө хамгаалсан Дани охин торгуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

17 настай Дани охин бэлгийн халдлагаас өөрийгөө хамгаалж нулимс асгаруулагч хий хэрэглэсэн нь түүнийг буруутан болгоход хүргэжээ.

Харин халдагч этгээд ямар нэг шийтгэлгүй үлдсэн нь Даничуудыг багагүй бухимдуулсан явдал болоод байна.

Данийн өмнөд хэсгийн Сондерборг хотод өнгөрсөн Лхагва гарагийн орой 22 цагт энэ хэрэг гарчээ. Өсвөр насны охин цагдаад англиар ярьдаг гадаад хүн түүнийг газар унаган хувцсыг нь тайлах гэж оролдсон тухай мэдээлсэн байна. Харин охин өөрт байсан хий шүршигчээр биеэ хамгаалж, халдагч этгээд зугтан оджээ.

Гэтэл Данийн цагдаа халдлагад өртсөн охинд зөвшөөрөлгүй шүршигч хий хэрэглэсний төлөө торгууль тавьсан байна.

Торгуулийн хэмжээ 500 крон буюу ойролцоогоор $72 орчим болж байгаа гэнэ.

Үүнийг сонссон Данийн иргэд сошиал сүлжээгээр ширүүн шүүмжлэл өрнүүлжээ. Хүмүүс “энэ бол Данийн хууль эрх зүйн сул тал”, “хүн өөрийгөө хамгаалах эрхтэй”, “торгуулийг нь бид төлнө” гэх зэргээр бичицгээж байна.

Сондерборг болон Данийн бусад хотуудад сүүлийн үед дүрвэгчдийн өдүүлсэн бэлгийн халдлагын хэрэг гарах болжээ.

Зөвхөн Дани төдийгүй Европ даяар эмэгтэйчүүдийн эсрэг үйлдсэн дүрвэгчдийн хэрэг толгойны өвчин болоод байна. Анх Германы Кёльн хотод шинэ жилийн үеэр ийм төрлийн бүлэг хэрэг гарсан тухай мэдээлж байсан бол Берлин, Франкфурт, Штутгарт хотуудад мөн дараалан гарах болжээ.

Саяхан Шведэд өсвөр үеийнхний хөгжмийн наадам дээр бүлэг Афган эрчүүд охидыг оролдсон явдлыг цагдаа нар нуун дарагдуулсан хэмээн орон нутгийн иргэд шүүмжлэн тэмцсээр байна.

 

Эх сурвалж: Russia Today