Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

2015 онд ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтын түвшин ТҮҮХЭНД ДЭЭД хэмжээнд хүрч өсчээ

ikon.mn
2016 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Европын сэргээн босголт хөгжлийн банк 2015 онд түүхэн дээд хэмжээ буюу 9.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж 800 сая еврогийн ашигтай ажиллажээ.

2014 онд Эстониас Египет, Мороккогоос Монгол хүртэлх нийт 36 улсын 381 хувийн төсөл хөтөлбөрт 8.9 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг хийсэн ч  600 сая еврогийн алдагдалтай ажилласан.

Хэдийгээр бидний хамтран ажилладаг улс орнуудын бизнесийн орчин хүнд таагүй нөхцөлд байсан хэдий ч ЕСБХБ хамгийн сайн санхүүгийн үзүүлэлттэй гарлаа, хэмээн ЕСБХБ-ны ерөнхийлөгч ноён Suma Chakrabarti мэдэгдэлдээ дурьджээ. Яг одоо бид ирэх жилүүдэд ажиллах стратеги, эдийн засгийн төлөв байдалд дүгнэлт хийн улс орнуудын эдийн засгийг сайжруулах гарцын талаарх зүйлсэд анхаарал хандуулан ажиллаж байна хэмээн мөн хэлжээ.

2015 онд ЕСБХБ нэмэлт санхүүжилт олголтоороо амжилттай ажилласан арилжааны банк болсон бөгөөд 2.3 тэрбум еврогийн синдикат зээлийг 40 гаруй төсөл хөтөлбөрт олгосон нь 2008 оны санхүүгийн хямралаас хойшхи хамгийн өндөр дүн бүхий синдикат зээллэгийн түвшин болсон аж.

Тус банкны мэдэгдсэнээр 2014 оны алдагдлын түвшинд Орос, Украйны эдийн засгийн сул түвшин голлон нөлөөлжээ. 2015 онд хувь нийлүүлэгчдийн шийдвэрээр ЕСБХБ Орос улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн санхүүжилт шинээр олгохоо зогсоосон бол Украйн улс санхүүжилт хүлээн авсан хэмжээгээрээ хоёрдугаарт орж нийт хүлээн авсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1 тэрбум еврод хүрчээ.

Турк улс томоохон санхүүжилт авагч улс бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ 1.4 тэрбум еврогоос 1.9 тэрбум евро хүрч өссөн байна. Төв Азийн болон хойд өмнөд газар дундын тэнгисийн бүс нутагт хийх санхүүжилтийн хэмжээ сүүлийн үед хурдацтай өсөх төлөвтэй байгаа юм.

 

Мөн өнгөрсөн жил богино хугацаанд эдийн засгаа сэргээх оролдлого хийж буй Грек улсад эхний хөрөнгө оруулалтаа хийсэн бөгөөд тус улсын банкуудад 250 сая еврогийн санхүүжилт олгосон байна.

Монгол Улс дахь санхүүжилтийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 01-р сарын 21-нд ТЭСО группын зайрмагны үйлдвэрт бизнес хөгжүүлэлт, шинэ техник технологид зориулан 5.5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийг олгосон байна.

Эх сурвалж: Эгүлэ Капитал 

​Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.