Энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 419 дуудлага бүртгэгдэв.
Үүнээс зам тээврийн ослын 367 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 16 бүртгэгдэж, нэг хүн нас барж, 23 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Мөн Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан томоохон худалдааны төв, зах орчмын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл саатал бий болдог.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!