Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг шинэхэн төрсөн охиноо асрахаар ажлаасаа чөлөө аваад байсан юм.
Тэгвэл тэр энэ долоо хоногоос ажилдаа эргэн орж байна. Тэр өчигдөр Фэйсбүүк хуудсандаа “Эцгийн амралтаас эргэж ирсэн анхны өдөр. Юу өмсөх вэ?” гэсэн тайлбартай зураг нийтэлжээ.
Гэхдээ энэ нь түүний хошигнол бөгөөд Маркийн хувцасны шүүгээнд зөвхөн саарал футболка, юүдэнтэй цамцнаас өөр сонголт байхгүй байгаа юм.
2014 онд Марк үргэлж нэгэн ижил хувцас өмсдөг шалтгаанаа тайлбарлахдаа “бүх анхаарлаа ажилдаа төвлөрүүлэхийн тулд би аль болох бага юманд санаа зовж байхыг боддог” гэж байлаа.
Өөрөөр хэлбэл Марк Зукерберг ямар хувцас өмсөх талаар бодож цагаа үрэхийг хүсдэггүй хүн юм.
Эх сурвалж: Time.Com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!