Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын сар шинэ: Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том шилжилт өнөөдөр эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хятадын төмөр зам болон бусад зам тээврийн системийн хамгийн өндөр ачаалалтай байдаг үе өнөөдрөөс эхэлж байна.

Энэ бол Хятадын хотуудаас сар шинээ тэмдэглэхээр орон нутгаа зорьдог иргэдийн нүсэр шилжилт хөдөлгөөн юм.

China Daily сонинд дурдсанаар энэ жилийн нэгдүгээр сарын 24-нөөс гуравдугаар сарын 3-ны хооронд үргэлжлэх сар шинийн баярын аялалаар Хятад даяар нийт зорчигчдын тоо давхардсан тоогоор 2.91 тэрбумд хүрч, өмнөх жилээс 3.6 хувь өсөхөөр байгаа гэнэ.

Өнгөрсөн жилийн хаврын баяраар Хятад орон даяар төмөр зам, авто зам, агаарын зам, усан замаар нийт 2.81 тэрбум хүн зорчсон байдаг.

Зөвхөн төмөр замаар энэхүү 40 хоногийн хугацаанд 11.8 сая хүн зорчих бөгөөд өнгөрсөн жилийн баярын үеэс 5.1 хувь өсөхөөр байна.

 

 

Эх сурвалж: Shanghaiist