Хятад улсын ЭМГБТХорооноос 2016 оны нэгдүгээр сарын 11-нд шувууны томуугийн A(H7N9) вирусын хүний халдварын лабораториор батлагдсан 10 шинэ тохиолдол, 3 нас баралтыг ДЭМБ-д мэдээлжээ.
ДЭМБ-аас шувууны томуугийн дэгдэлт гарч буй улс руу аялагчдад зориулж зөвлөмж гаргажээ.
БНХАУ руу хувийн болон албан ажлаар зорчиж буй манай улсын иргэд дээрхи зөвлөмжийг сахиж мөрдөхийг зөвлөж байна.
2013 оноос хойш шувууны томуугийн A(H7N9) вирус хүнд халдварласан нийт 693 тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!