Солилцоо наймааны цонх нээгдсэн энэ үед хөлбөмбөгийн хар зах жинхэнэ утгаараа шумуудад дарагдаад байна.
Хамгийн сүүлийн үеийн сонирхолтой наймаагаар Ливерпүүлийн довтлогч Даниэл Старрижийн наймаа яригдаж байна. Клубын хэмжээнд давгүй тоглолт үзүүлж байгаа ч бэртэл гэмтлээс салж чадахгүй байгаа Старрижийг сонирхох багууд ч олон байна.
Гэмтэлгүй байх хугацаандаа сайн тоглолтыг үзүүлж байсан түүний тоглохоосоо тоглохгүй хугацаа их болоод байгаа билээ. Тэгвэл түүнийг хамгийн ихээр сонирхож байгаа багаар энэ жил томчуудыг хашрааж байгаа Лондоны Вэст Хэм нэрлэгдэж байна.
Эннэр Валенсиа гэмтлээсээ эргэн ирсэн ч төдийлөн сайн тоглолт үзүүлэхгүй байгаа Энди Кэррол гэмтэлтэй байгаа үед Старриж хамгийн зөв сонголт гэж Хорват мэргэжилтэн үзэж байгаа бололтой.
Түүний оронд Ливерпүүл Атлетико Мадридын довтлогч Жэксон Мартинезийг сонирхож байгаа бөгөөд Атлетико зарахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Гранд Дербидээ ялагдал хүлээгээд байгаа Ливерпүүл энэ цонхоор зайлшгүй довтлогч авах шаардлагатай болоод байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|