Хэрэгцээ боломжоо ухаалгаар мэдэрч, амьдралаа үргэлж аз жаргалаар бялхуулж байдаг тэр л эрхэмсэг Таны хүсэл боломж нэгдэх тэр л ертөнцөд Фольксваген Тигуан.
Бусдаас ухаалаг имиджээр ялгарахыг хүссэн хэн бүхнийг сонгох яах аргагүй Tiguan юм.
Түүний шинэчлэгдсэн хувилбар гадаад дизайн, нэмэлт чамин тоноглолууд мөн бартааг туулах зориулалтаараа дэлхийн олон олон хэрэглэгчдийг байлдан дагуулсаар байна.
Гэрэл цацаруулагч бүхий урд, хойд гэрлүүд,шинэчлэгдсэн дизайн бүхий урд гупер, хажуу хормой зэргийг цогцоор нь харахад жинхэнэ Герман дизйнерын чансаатай бүтээл гэмээр.
Хамгийн хэмнэлтэй хөдөлгүүр бүхий 100 километр 10-12 шатхуун зарцуулдаг, 7 шаталбар DSG буюу автомат, механик хосолсон хурдны хайрцаг, зогсоолд өөрийгөө байршуулах автомат систем зэрэг тоноглолууд нь энэхүү загварыг ангилалдаа тэргүүлэгч богож чадсан юм.
Бидний амьдралын утга учир, аз жаргал, баяр баясал яах аргагүй гэр бүл маань байдаг. Гэр бүлийн тань аюулгүй байдал, тав тух , эдийн засгийн хэмнэлт эдгээр бүгд Tiguan цогцолжээ.
EuriNCAP/New Car Assessment Program/ нь олон Улсад шинээр худуалдаалагдаж буй авто машины гэнэтийн ослын үе дэхь аюулгүй байдаль, хамгаалах хэрэгслийн ажиллагааг үнэлдэг байгууллага юм.
Энэхүү байгууллагыг үнэлгээгээр шинэчлэгдсэн суудлын аюулгүй байдал, явган зорчигчид нөлөөлөх байдал зэрэг категориудад нийлбэр дүнгээр хамгийн дээд оноо буюу 5 оноо авч ангилалдаа хамгийн найдвартай авто машин гэсэн алдрын титмийг зүүж байжээ.
Түүний ABS (шарвалтын эсрэг функц), ESP(автомат тэнцвэржүүлэгч программ), Auto Hold (өсгүүр зам,гэрлэн дохио дээр зогсох үеийн автомат цоожлогч), салхин хөргөлттэй дисэн тормоз хөл, толгой, цээж, хажуугийн цохилтонд хатгаалсан нийт 10 хийн дэр зэрэг нь таныг болон зорчигчдыг тохиолдож болзошгүй гэнэтийн аюул ослоос бүхий л талаараа найдвартай хамгаална.
Герман инженерийн төгс шийдэл бүхий Tiguan автомашин нь шулуун засмал замд хурд түгжих, өгсүүр болон урвуу замд зориулагдсан горимоор жолоочийг ядраалгүй аялалыг үргэлжлүүлэх боломжийг олгодог.
Автомат болон механик типтоник системтэй хурдны хайрцаг нь шаардлагатай хурдыг хүссэн хугацаанд авах боломжийг хөдөлгүүрт суурилагдсан турбоны тусламжтайгаар гүйцэтгэнэ.
Tiguan нь 200 морины хүчин чадалтай нэмэлтээр турбо хөдөлгүүртэй бөгөөд бусад өрсөлдөгч автомашинуудтай харьцуулахад дотроо уужим зайтайгаарай ялгардаг.
Таван Богд Групп нь дэлхийд тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгч Фольксваген брэндийн автомашинуудыг Монгол улсын эрс тэс уур амьсгал, бартаат болон шавартай, гулгаатай, хэт тоосжилттой замуудад зориулан үйлдвэрээс нь тоноглон оруулж ирдэг бөгөөд 2004 оноос өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийн найдвартай түнш байсаар ирсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!