2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
16°
12:00
S32
18°
13:00
S32
19°
14:00
S32
21°
15:00
S32
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/01/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: 2016 онд үнэмлэхүй, 2017 онд хоёр дахь ялалтаа байгуулна

Д.Гэрэлцэцэг
2016 оны 1 сарын 19
Зууны мэдээ

Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус их хурал өнгөрсөн хоёр өдөр үргэлжилсэн. Хурлаар Хөдөлмөрийн үндэсний намын шинэ даргыг томилох санал хураалт явуулж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар олонхын саналыг авснаар намын дарга болсон юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.

-Та ХҮН-ын даргаар томилогдож, тамгаа хүлээн авлаа. Намын удирдлагын хувьд ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Манай намын гол зорилго бүрэн хөдөлмөр эрхлэлтийг бий болгоно. Өнөөдөр ажилгүйдэл, ядуурал газар авлаа. Үүний төлөө есөн том зорилгыг хэрэгжүүлэхээр тавьж байна. Тухайлбал, Монголын тэргүүлэх салбарыг мал аж ахуй болгож, энэ салбарт хөрөнгө оруулалт хийнэ.

Мал аж ахуй Монголын эдийн засгийн зүрх нь байх болно. Дараа нь баялгийн шударга үзлийг бий болгохын төлөө ажиллана. Баялгийг хэдэн цөөн хүмүүсийн хагартлаа баяжих хэрэгсэл биш нийт ард иргэдийг ажилтай болгодог, сургууль, эмнэлэг барьдаг механизм болгох юм. 

Мөн зөв Засгийн газар, шударга нийгэм байгуулах, тусгаар тогтнолын бодлогыг хэрэгжүүлнэ. MAHAH-гийнхан гарахгүй байх тэр системийг бий болгох ёстой. Миний хувьд шинэ залуу, Монголоо хайрлах боломжтой олон сайхан залуудаа төр түмний төлөө зүтгэх боломжийг олгохын тулд өөрийгөө зориулж зүтгэнэ. ХҮН мөнгө хүүлэлтийг таслан зогсоохын төлөө хичээж ажиллах болно.

-Ээлжит бус их хурлаараа намынхаа ёс зүйн дүрмээ баталлаа. Ёс зүйн дүрэмдээ ямар асуудлыг онцлон тусгасан бол? 

-ХҮН-ын хамгийн гол ёс зүйн дүрэм бол намын эзэд нь жирийн гишүүд байх юм. Намын гишүүд тухайн асуудлаар шийдвэрээ гаргана. Харин тэр шийдвэрийг намын удирдлагууд, дарга хэрэгжүүлэх үүрэгтэй.

Энэ утгаараа бусад намаас ялгарч байгаа юм. Манай өнөөгийн улс төрийн намуудын дээр хэдэн бүлэглэл гарч суусан байдаг. Харин манай намын хувьд шийдвэр гаргах гол хэсэг нь ХҮН-ын гишүүд, эзэд юм.

-Нам дэргэдээ Бодлого судалгааны хүрээлэнтэй байх нь шийдвэр гаргахад олон талын ач холбогдолтойг танай намынхан хэлж байгаа. Энэ талаар?

-Өнөөгийн улс төрийн хүчнүүдийн дунд хэдэн бүлэглэл, гэр бүл л байна. Тэр гэр бүлүүд нь ямар ч судалгаа тооцоогүй шийдвэр гаргаад түүнийгээ намын гишүүддээ тулгадаг. Харин бид судалгаа шинжилгээний үндсэн дээр дүгнэлт гаргаж, намын гишүүдээрээ хэлэлцүүлж, гишүүд шийдвэр гаргадаг.

ХҮН-ын эзэд нь, өмчлөгчид нь гишүүд, жирийн иргэд байгаа нь манай намын нэг давуу тал. Энэ утгаараа эрдэмтдийн багийн шинжилгээ судалгаан дээр суурилан Монгол хүний, Монгол залуучуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Ингэснээр Монгол Улс дэлхий дахинд гарч ирэх боломжтой. Түүнчлэн ХҮН нам боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээ чадавхижуулах, тэдний нийгмийн болон бусад асуудалд илүүтэй анхаарна.

Энэ талаар төрөөс тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхийг хичээнэ. Бид “Мерит” систем буюу чадварт тулгуурлан төрийн албан хаагчдын тогтвортой байдлын төлөө ажиллах болно. Өмнөх 25 жилд AH, МАН фракц, бүлэглэлийг тэтгэж ажиллаж ирсэн бол бид энэ “соёл”-ыг халах болно.

-Намын бүтцээ хэрхэн тодорхойлж байгаа вэ. Өнгөрсөн хугацаанд 21 аймагт намын хороогоо байгуулж чадсан гэсэн?

-Манай нам 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт намын хороогоо байгууллаа. Бидний үйл ажиллагаа ард иргэдийн үнэхээр хүсэн хүлээж байсан тэр зорилгыг биелүүлэхийн төлөө чиглэж, тууштай ажиллах юм.

-ХҮН шат шатны сонгуульд хэрхэн оролцох вэ. Энэ талаар хурлаараа ярилцав уу?

-ХҮН сонгуулийн бүх тойрог, аймаг болон нийслэлийн ИТХ-д намынхаа гишүүдийг гаргахыг хичээнэ.

ХҮН Ерөнхийлөгчийн нам байх болно.

Ингэж байж бид өнөөдрийн 25 жил явж ирсэн тогтолцоог өөрчилж, ирээдүйдээ иргэдийн төлөө шинэ нийгмийг бий болгохын төлөө ажиллаж чадна. ХҮН шинэ, шударга, зөв хүмүүсийг төрд гаргахыг тулд зүтгэнэ.

-Та ээлжит бус хурал дээр тавьсаар илтгэлдээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ хэлсэн. Үүнийг танай намаас хийж байгаа албан ёсны мэдэгдэл гэж ойлгож болох уу?

-ХҮН Ерөнхийлөгчийн нам байх болно. Бид 2016 онд үнэмлэхүй, 2017 онд хоёр дахь ялалтаа байгуулна. Ингэж бид Монгол орноо аврах юм. Монгол Улс хүчтэй байхын үндэс нь энэ гэж үзэж байна.

-Та УИХ дахь бие даагч гишүүн байхдаа Сонгуулийн хуулийн талаар байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл хэрхэн харж, дүгнэж байна?

-Сонгуулийн шинэ хууль нь жижиг намуудад, хуучин намуудад сайнаар нөлөөлөхөөр болсон. Тэдэнд Сонгуулийн хууль бас мөнгө байж болно. Харин бидэнд хүмүүс байна. Хууль эрх зүйн орчин хүнд байгаа. Гэхдээ бид гишүүд, дэмжигчид. нийт ард иргэдийнхээ сайхан сэтгэл, дэмжлэгт хамгийн их анхаарал хандуулж, ач холбогдол өгч байгаа.

x