Гар утас, ухаалаг төхөөрөмжүүдээрээ дэлхийд хэдийнэ гигант болсон Самсунг корпораци ахин нэг шинэ “нээлтийг” зах зээлд танилцуулжээ.
Энэ нь 18 инчийн \ 45,72 см\ өргөнтэй Galaxy View хэмээх хамгийн том таблет юм. Бид 24 инчийн зурагт ямар хэмжээтэй вэ? гэдгийг мэднэ. Тэгэхээр 18 инчийн таблет гэхээр хэр том вэ гэдэг төсөөллийг багахан ч гэсэн буулгаж авч байна уу?
Шалтгаан 1: Ажил ихтэй хүмүүс орон зайд баригдалгүй хаанаас ч хүссэн мэдээллээ авч, өргөн том дэлгэцээр видео хурал болон дуудлага хийхийг хүсдэг.
Шалтгаан 2: Зарим хүмүүст кино үзэхэд гар утас, энгийн таблетууд жижиг санагддаг.
Шалтгаан 3: Телевиз том дэлгэцтэй ч зөөж явах боломжгүй.
Дээрх хэрэгцээ шаардлагыг мэдэрч телевиз шиг том 18 инчийн дэлгэцтэй, өндөр чанарын чанга яригчтай гэсэн хирнээ гар утас, энгийн таблет шиг хаашаа ч аваад аялах боломжтой Galaxy View-ийг бүтээсэн юм.
Galaxy View-ийн хэрэглэгчид хэн бэ?
Galaxy View таблетаар өндөр чанарын дүрс, дуугаралттайгаар видео хурал болон дуудлага хийх боломжтой.
Хаана ч, хэзээ ч цаг үеийн хэрэгцээт мэйл, мэдээллүүддээ хүлээн авч ажлаа хийх боломжтой.
Хамтрагч, түншүүддээ төсөл, төлөвлөгөөгөө танилцуулах дэвшилтэт , цоо шинэ хэрэглээ.
Зөвхөн телевизийнхээ урд уягдалгүй, хүссэн, чөлөөт талбайдаа Galaxy View-ээ тавиад иог, фитнесийн хичээлүүдээ дагаж хийх боломжтой.
Галт тогооныхоо өрөөнд таблетаа байрлуулаад , алдартай тогоочдын жороор хоолоо дагаад хийх боломжтой.
Дуртай киногоо Galaxy View-ийн том,тод дэлгэцээр, өндөр чанарын дуугаралттайгаар “кайф”-тай үзнэ.
Найз нөхөдтэйгөө онлайнаар холбогдон тоглож, хөгжилдөх боломжтой.
Хаанаас худалдан авах вэ?
Самсунг брэндийн албан ёсны түнш Юнителийн үйлчилгээний үндсэн салбаруудаас Galaxy View-ийг бэлнээр болон урьдчилгаа төлбөртэй лизингийн нөхцлөөр тус тус худалдан авах боломжтой байна. Лизингийн нөхцлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу?
Төгсгөлд нь Galaxy View таны төсөөлж байгаагаас ч ТОМ гэдгийг дахин онцолмоор байна.
Иймээс та заавал өөрийн нүдээр харж, гартаа барьж, хэрэглээд нэг үзээрэй. Таалагдах нь лавтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!