Олон улсын жүдо бөхийн холбоо (UF)-HbI залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Словенийн нийслэл Любляна хотод эхэлнэ.
18 дахь удаагийн тэмцээнд зургаан тивийн 89 орны 726 жүдоч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жин болон багийн тэмцээн зохион байгуулах юм.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй дөрвөн жүдоч хүч үзэхээр өчигдөр Словенийн нийслэлд хөл тавиад байна.
Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Батбаяр (Женко), Г.Баттулга, 60 кг-д Д.Бямбасүрэн (хоёул Хүч), М.Ганболд (БТСДуС), 66 кг-д Э.Түмэннасан, 73 крд Д.Сандуйжав (хоёул Жүдо академи), Н.Хадбаатар (Орхон), 81 кг-д Г.Алтанбагана (Женко), 90 кг-д Л.Отгонбаатар (Аврагч), -100 кг-д Э.Амартүвшин, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр (хоёул Хангарьд).
Эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Наранцэцэг (Тэмүүжин), 48 кг-д Г.Саранзаяа (Женко), 52 кг-д Э.Гэрэлмаа (Аврагч) 63 кг-д Б.Мөнгөнчимэг, (Женко) нар ОУХМ Ш.Цэвэлмаа, спортын мастер Ц.Шийрэв, Г.Эрдэнэбат нарын удирддага дор хүч үзэхээр болжээ.
ДАШТ-ий сугалаа өчигдөр болсон бөгөөд ДАШТ өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 60, эмэгтэйчүүдийн 44, 48 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!