Мобиком Корпораци Монголд анх удаа хэрэглэгчдэдээ ханьтайгаа ухаалаг утсаар хослох боломжийг олгох давхар зээлийн үйлчилгээг нэвтрүүллээ.
Өөрөөр хэлбэл, Мобиком Корпорациас гар утас зээлээр авсан хэрэглэгч эхнэр эсвэл нөхөртөө гар утас зээлээр авахад нь батлан даагч болж баталгаатай, чанартай гар утсыг хамгийн хямд үнээр зээлээр авч шинэ оны бэлэг барих боломжтой болж байна.
Та гар утасны зээлийн батлан даагч болох гэж байгаа бол дараах шалгуурыг хангасан байх ёстой:
Харин таны эхнэр эсвэл нөхөр Мобикомын дугаараа хэр удаан эзэмшсэнээс хамааран дараах үнийн дүн бүхий гар утсыг зээлээр худалдан авах боломжтой.
Жич:
| № | Дугаар эзэмшсэн хугацаа | Зээлээр авах боломжтой гар утасны үнэ |
|---|---|---|
| 1 | 12 болон түүнээс дээш сар | 800,000₮-өөс дээш |
| 2 | 9 болон түүнээс дээш сар | 400,000₮-800,000₮ хүртэл |
| 3 | 6 болон түүнээс дээш сар | 100,000₮-400,000₮ хүртэл |
Гар утас зээлээр авах эхнэр болон нөхрийн дунд батлан даалтын гэрээ байгуулах бөгөөд Батлан даагч нь гэр бүлийн хүнээ батлан даах нөхцөлтэй байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mobicom.mn вэб хуудас, Мобикомын лавлах 2222 болон бусад операторын хэрэглэгчид 1800-2222 дугаараас авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!