ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/14-НД НИЙТЛЭГДСЭН
Найман хувийн хүүтэй зээлийг нээлттэй болгох хуулийг УИХ-аар хэлэлцэхээр болов
iKon.MN
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг хууль нь Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийн улмаас зогсонги байдалд ороод байгаа ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг нээлттэй болгох зорилготой юм.
Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн 96.8 хувь нь дэмжсэнээр уг хуулийг хэлэлцэхээр боллоо.
Тиймээс хуулийн төслийг Хууль зүйн Байнгын хороо руу анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлж, тус Байнгын хороог яг одоо хуралд гэсэн үүргийг УИХ-ын дарга өгөв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
