Монгол Улсын их хурлын 2015 оны НӨАТ-ын тухай шинэчилсэн хуулийн дагуу татварын нэгдсэн системээс татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн хийгдсэн гүйлгээ бүрт НӨАТ-ын 20 хувийг буцаан олгох эрх бүхий сугалааг дагалдуулж өгөхөөр болсон.
Сод Монгол групп өөрийн шатахуун түгээх станцуудаар болон өөрийн Сод сүлжээ дэлгүүрүүдээр 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн худалдан авалт бүрт сугалааны код бүхий төлбөрийн баримтыг олгож эхэлсэн билээ.
Худалдан авалт хийх бүртээ сугалаа авснаар сугалааны ялагч, азтан болох магадлал нэмэгдэхийг анхаараарай. Иймд хэрэглэгч, худалдан авагчид та бүхэн худалдан авалт хийх бүртээ сугалааны код бүхий төлбөрийн баримтаа марталгүй авч байна уу.
Таныг азын тэнгэр ивээх болтугай!
Сод Монгол групп
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!