ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэрхэн эдлэх вэ?

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн дарга, ТУАБ Л.Болормаатай ярилцлаа.

- Иргэд ямар ямар тохиолдлуудад ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?

- Иргэн хүн Хувь  хүний орлогын албан татварын тухай хуулийн 16, 24-р зүйлд заасны дагуу хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах боломжтой.

Нэгдүгээрт, Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлнө гэж заасан байдаг.  Та 60 сая төгрөгөөр байр худалдан авсан тохиолдолд 30 саяд нь ногдох татварын орлогыг чөлөөлнө гэсэн үг. 

16 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх орлого
16.1.12. Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.

Хоёрдугаарт, Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн байдаг. Тухайн жилдээ сургалтын төлбөрт 2015.01.01-2015.12.31-ны хооронд буюу тайлант хугацаанд төлсөн төлбөрийн баримтыг үндэслэн 10 хувийг буцаан олгодог.

24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Гуравдугаарт, Иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхэлж, сургалтын төлбөрөө төлсөн бол 10 хувийг нь буцаан олгодог.

24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.

Орон сууц худалдан авсан тохиолдолд татвараа буцааж авдаг бол сургалтын төлбөр төлсөн л бол 10 хувийг нь буцааж авах боломжтой. 

- Хөнгөлөлтөд хамрагдахын тулд ямар бичиг баримтууд бүрдүүлэх вэ?

- Хөнгөлөлтөд хамрагдахын тулд хувь хүний тайлан гаргаж, тайлагнах ёстой. Бүрдүүлэх бичиг баримтыг Татварын Ерөнхий Газраас гаргасан байдаг. Хүн бүр тус бичиг баримтуудыг бүрдүүлээд хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. 

- Анх удаа хөнгөлөлт эдлэх гэж байгаа болон хоёроос дээш удаа хөнгөлөлт эдлэх гэж байгаа иргэд өөр өөр бичиг баримт бүрдүүлдэг байх аа?

- ХХОАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хувьдаа анх удаа орон сууц худалдаж авсан тохиолдолд эхний жил орон сууцны хөнгөлөлтөд хамрагдчихаад, хоёр дахь жилдээ цөөн тооны бичиг баримт бүрдүүлдэг.

- Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

- Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг бакалаврын түвшинд, өдрийн ангид суралцаж байгаа тохиолдолд л олгодог. Мөн суралцаж байх хугацаандаа ажил хийж, сургалтын төлбөрөө төлсөн бол хөнгөлөлтөд  хамрагдаж болно. Гэхдээ зөвхөн өдрийн анги гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Хэдэн ч хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд танай гэр бүл тайлант хугацаанд нэг, хоёр, гурав хэдэн ч хүүхдийн сургалтын төлбөр төлсөн бүгдээс нь хөнгөлөлт эдлэх боломжтой. Хэдэн ч хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

- Материал хүлээж авах сүүлийн хугацаа хоёрдугаар сарын 15 гэж байсан. Буцаан олголт нь хэзээнээс эхлэх вэ?

- Иргэн тайлагнах эцсийн хугацаа хоёрдугаар сарын 15. Сангийн яамнаас гаргасан журмын дагуу татварын хэлтэс дээр тайлан ирснээс хойш сарын дотор нийслэл рүү шилжүүлж, нийслэл Сангийн яам руу нэгтгэж явуулна. Ингээд эхний ээлжийн буцаан олголт дөрөвдүгээр сард хийгдэнэ. 

Энэ жилийн хувьд анхаарах хэрэгтэй нэг зүйл бол тайланг цахимаар авч эхэлж байгаа. 2012 оноос ХХОАТ-ын тайланг цахим хэлбэрээр авах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ сарын 10-н гэхэд цахимаар тайлан авч эхлэх гэж байна.

Тиймээс иргэд та бүхэн  харьяалагдах татварын хэлтсийн нэг цонхны үйлчилгээний байранд очиж цахим системд нэвтрэх код авч e-tax.mta.mn/portal вэб сайтаар холбогдож тайлангаа цахимаар гаргах боломжтой.

 

ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахын тулд бүрдүүлэх материал
  ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН  ТАТВАРААС ОРЛОГО ЧӨЛӨӨЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ  /2015 ОН/
 
1. "Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого"-ыг чөлөөлөхдөө /ХХОАТТХ-ийн 16.1.12/
ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ  АНХНЫ ЖИЛД
Д/Д Бүрдүүлэх бичиг баримт Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд хүргэх Монгол шуудан  компаниар  хүргүүлэх
1 Харъяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харъяа татварын албанаас авах / Дэвтэрт  орлого олгон суутган тооцоолол хийсэн  этгээд тэмдэглэл  хийж,   гарын үсэг зурж,   тэмдэгээр баталгаажуулна.   Хуулбарын  хамт авч ирэх,  Татварын улсын байцаагч эх хувьтай  тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах Дэвтэрт  орлого олгон суутган тооцоолол хийсэн   этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж,  тэмдэг дарж баталгаажуулна.    Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх   
2 Харъяа татварын албанаас цахим  татварын системд Хувь хүний орлогын албан татварын  тайлан шивэх нууц үг авах  Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a),   ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр  тайлагнаж, тайланг  хэвлэсэн  байх 
3 Чөлөөлөлтөд хамрагдах иргэний                        1. харъяа татварын албанд                                      2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид   гаргасан хүсэлт  Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан  нэгдсэн загвараар бичнэ.  /татварын албанд гаргах хүсэлтэнд орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид   гаргах  хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/
4 Иргэний үнэмлэх, хуулбарын хамт Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай  тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх
5 Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт  Нийгмийн даатгалын дэвтрийг  хуулбарын хамт авч ирэх,Татварын улсын байцаагч эх хувьтай  тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх
6 Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г  хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/ Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/
7 Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон  банк, санхүүгийн байгууллагатай хийсэн  зээлийн гэрээг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч  эх хувьтай тулгаж тэмдэг дарж баталгаажуулах   Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон  банк, санхүүгийн байгууллагатай хийсэн  зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх 
8 Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ эх хувиараа байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажсан байх  
9 Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт   Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг эх хувийг  хуулбарын хамт авч ирэх             Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг нотариотаар баталгаажуулсан байх 
10 Хөрөнгийн үнэлгээний тайлан  Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалтыг гаргасан байх
11 Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт  Татвар төлөгч иргэн,  хувь хүний өмчилж байсан орон сууцыг  худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна.
12 Ажил олгогчоос олгосон   цалингийн тооцооллын  хүснэгт Хүснэгтэнд  овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан  албан  татварын  мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх
       
       
       
2. Орон сууцны барилга барих эсхүл худалдан авахад зарцуулсан.... орлого-ыг" чөлөөлөхдөө /ХХОАТТХ-ийн 16.1.12/
       
ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ ХОЁР ДАХЬ БОЛОН ТҮҮНИЙ ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД
Д/д Бүрдүүлэх баримт Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авчрах Шуудангаар хүргүүлэх
1 Харъяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах   Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a),   ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр  тайлагнаж, тайланг  хэвлэсэн  байх 
2 Чөлөөлөлтөд хамрагдах иргэний                1. харъяа татварын албанд                      2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид   гаргасан хүсэлт  Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан  нэгдсэн загвараар бичнэ.  /татварын албанд гаргах хүсэлтэнд  чөлөөлөгдөх орлогын  эцсийн үлдэгдэл, хэд дэх жилдээ эдэлж байгаа талаар тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид   гаргах  хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/
3 Иргэний үнэмлэх, хуулбарын хамт Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх
4 Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт  Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх
5 Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г  хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай  тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирээгүй  тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх
6 Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн  дэвтэр Дэвтэрт  орлого олгон суутган тооцоолол хийсэн  этгээд тэмдэглэл  хийж  гарын үсэг зурж,   тэмдэгээр баталгаажуулна.   Хуулбарын  хамт авч ирэх,  Татварын улсын байцаагч  хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах Дэвтэрт  орлого олгон суутган тооцоолол хийсэн   этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж,  тэмдэг дарж баталгаажуулна.    Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх   
7 Ажил олгогчоос олгосон   цалингийн тооцооллын  хүснэгт Хүснэгтэнд  овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан  албан  татварын  мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх
       
  ЭЦЭГ ЭХ НЬ СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТӨЛСӨН БОЛ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ /2015 ОН/
       
2.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр " албан татварын хөнгөлөлтийг үзүүлэхэд  /ХХОАТТХ-ийн 24.6/
   
Д/д Бүрдүүлэх баримтууд Бүрдүүлэх баримтад тавих шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэх Шуудангаар хүргүүлэх
1 Харъяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах  Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a),   ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр  тайлагнаж хэвлэж авах 
2 Хөнгөлөлтөнд хамрагдах иргэний                1. харъяа татварын албанд                      2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид   гаргасан хүсэлт  Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан  нэгдсэн загвараар бичнэ.  / сургалтын төлбөрт төлсөн  орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид   гаргах  хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/
3 Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээ, хуулбарын хамт Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг хуулбарын хамт авч ирж эх хувьтай тулгаж баталгаажуулах Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг нотариатаар  баталгаажсан  байх
4 Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт  Тодорхойлолтод  оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийг  тусгасан  байх /Гадаадын их, дээд сургуульд сурч буй оюутны сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримтыг Монгол хэлээр баталгаат орчуулгаар  орчуулсан байх/
5 Сургалтын  төлбөр төлсөн баримтууд  Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр  төлсөн тухай хүчин төгөлдөр эх баримтууд байна. Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг  тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна. 
6 Харъяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харъяа татварын албанаас авах / Дэвтэрт  орлого олгон суутган тооцоолол хийсэн  этгээд тэмдэглэлийг хийж  гарын үсэг зурж,   тэмдэгээр баталгаажуулна.   Хуулбарын  хамт авч ирэх,  Татварын улсын байцаагч эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах Дэвтэрт  орлого олгон суутган тооцоолол хийсэн   этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж,  тэмдэг дарж баталгаажуулна.    Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх   
7 Ажил олгогчоос олгосон   цалингийн тооцооллын  хүснэгт Хүснэгтэнд  овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан  албан  татварын  мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх
8 Нийгмийн даатгалын дэвтэр Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай  тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх
9 Орлого нотлох бусад баримт  Орлогын эх үүсвэрээс шалтгаалан холбогдох нотлох баримтуудаа авч ирэх
  ӨӨРӨӨ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛСӨН БОЛ ХӨНГӨЛӨЛТ  ҮЗҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ  / 2015 ОН/
   
3.Суралцаж байх хугацаандаа  хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан" хөнгөлөлтийг эдлүүлэхдээ /ХХОАТТХ-ийн 24.7/
Д/д Бүрдүүлэх баримт Бүрдүүлэх баримтад тавих шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэх Шуудангаар хүргүүлэх
1 Харъяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харъяа татварын албанаас авах / Дэвтэрт  орлого олгон суутган тооцоолол хийсэн  этгээд тэмдэглэл  хийж,   гарын үсэг зурж,   тэмдэгээр баталгаажуулна.   Хуулбарын  хамт авч ирэх,  Татварын улсын байцаагч эх хувьтай  тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах Дэвтэрт  орлого олгон суутган тооцоолол хийсэн   этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж,  тэмдэг дарж баталгаажуулна.    Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх   
2 Харъяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах  Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a),   ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр  тайлагнаж хэвлэж авах 
3 Хөнгөлөлтөнд хамрагдах иргэний                1. харъяа татварын албанд                      2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид   гаргасан хүсэлт  Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан  нэгдсэн загвараар бичнэ.  / сургалтын төлбөрт төлсөн  орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид   гаргах  хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/
4 Оюутны иргэний үнэмлэх, хуулбарын хамт Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх
5 Сургалтын  төлбөр төлсөн баримтууд  Сургалтын төлбөр  төлсөн эх баримт, хуулбарласан тохиолдолд эх хувьтай тулгаж үзэх, Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг  тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна. 
6 Оюутны сургуулийн тодорхойлолт Тодорхойлолтод  оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийг тусгасан  байх 
7 Нийгмийн даатгалын дэвтэр Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх ТУБ эх хувьтай нь тулгаж тэмдэг даран баталгаажуулна.  Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан байх, 
8 Ажил олгогчоос олгосон   цалингийн тооцооллын  хүснэгт Хүснэгтэнд  овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан  албан  татварын  мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх