• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс дэлхийн мэтгэлцээний зөвлөлд элсчээ

Өглөөний сонин
2016 оны 1 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

Дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах 36 дахь удаагийн мэтгэлцээний тэмцээн Бүгд найрамдах Грек Улсын Тессалоники хотод он дамжин болж өнгөрлөө.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлж анх удаа “Отгонтэнгэр” их сургуулийн багш, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын удирдах зөвлөлийн гишүүн Ү.Амарбат, тус сургуулийн оюутан Г.Энх-Үйлс нар амжилттай оролцоод ирлээ. 

Энэ жилийн дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд 100 гаруй улсын 400 гаруй баг оролцсон бөгөөд манай улсаас оролцсон баг шүүгчдээс өндөр үнэлгээ авч Монголын мэтгэлцээний урлагийг шинэ шатанд гаргасан үйл явдал боллоо.

Мөн энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээний үеэр “Дэлхийн мэтгэлцээний зөвлөл”-д “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” гишүүнээр элсэж батламжаа гардан авлаа. 

Энэ үеэр Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимаас энэ онд дэлхийн хэмжээний гурван их сургуультай харилцаа тогтоон хамтран ажиллахаар болсон юм.

Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим нь 1998 оноос эхлэн Монгол Улсад нэвтэрч хөгжиж ирсэн мэтгэлцээний урлагийг Монгол залуу хүн бүрийн хөгжлийн хөтөлбөр болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [216.214.87.74] 2016/1/7
нэг ТББ нэг юманд элсчихээд л Монгол Монгол Улс гээд цээжээ дэлдээд байх юм.Юу гэж үнэлсэн гэж? Монголын төлөөлөл анх удаа оролцож байна. Баяр хүргэе л гээ биз дээ? Гадаад хэлээр бол бүр ч таг шүү дээ манайхаан. Жаахан суралц. Дандаа худийн мэлхий шиг юм ярьж ирэхээ боль
1 | 0 Хариулах