ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Үелэх системд дөрвөн шинэ элемент нэмэгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Менделеевийн үелэх систем дөрвөн шинэ элементээр нэмэгдэж хамгийн сүүлийн долooдугаар мөр дүүрэхээр болжээ.

Арванхоёрдугаар сарын 30-нд IUPAC (International Union of Pure and Applied Chemistry) байгууллага 113, 115, 117, 118 атомын тоотой эдгээр элементүүдийг шалган баталгаажуулсны дараа зарласан байна.

Шинэ элементүүдийг АНУ, ОХУ, Японы эрдэмтэд нээсэн бөгөөд одоо тэд хоёр үсэгтэй тэмдэглэгээ болон нэрийг нь өгөхөөр ажиллаж байгаа юм.

115, 117, 118 дугаартай элементүүдийг АНУ-ын Калифорнийн Лауренс Ливермор Үндэсний Лаборатори, Теннеси дэх Оак Риж Үндэсний Лаборатори, ОХУ-ын Дубнагийн Цөмийн хүрээлэнгүүд нээсэн байна.

Харин 113 дугаартай элементийг Японы Рикен Хүрээлэнгийнхэн нээжээ.

Хэдийгээр үелэх системийн долоодугаар мөр дүүрсэн ч эрдэмтэд шинэ наймдугаар мөрийг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: Mashable

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Цөмөөхэй [202.21.116.2] 2016/1/6
Цөмийн технологи бол тэргүүлэх технологи. Энэ салбарт ажилладаг хүмүүсийг өөрсөд шигээ юу ч мэдэхгүй амьтан гэж бодож байна уу гүй л дээ. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Зарим нь мэдэхээс ч айж байгаа байх даа
0 | 0 Хариулах
Зочин [120.96.251.250] 2016/1/5
Оросцуд цөм цөм гэсээр байгаад технологиор ану япон азийн баруудаас хэт хоцорчихлоо хайран шу ий том потенциал
1 | 0 Хариулах
Зочин [120.96.251.250] 2016/1/5
Манайх бас дууриагаад баахан цөм ярисан хүмүүс шинэ материал high tech гэж 00
3 | 0 Хариулах
Зочин [203.91.112.66] 2016/1/5
Хахаха юмаа мэдчихээд дараа нь шүүмжил. Манайхан өөрийн чадалдаа тааруулаад цөмөөс илүү материал талдаа их судалгаа хийдэг юм.
8 | 0 Хариулах