Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүйтэн дайны үед Улаанбаатар хот АНУ-ын цөмийн цохилтын бай байжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хагас зууны өмнө Пентагоны боловсруулсан «SAC (Strategic Air Command) Atomic Weapons Requirements Study for 1959» нэртэй цөмийн дайны нууц төлөвлөгөө өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон билээ.

Уг төлөвлөгөөнд, хэрвээ ЗХУ-тай мөргөлдөөн үүсвэл цохилт өгөх 1,200 орчим хот суурин газрын жагсаалт тусгагдсан байсан юм. Эдгээр нь зөвхөн ЗХУ бус, түүний холбоотон, хуучин социалист лагерийн орнуудыг хамарч байжээ.

Өчигдөр Globalresearch.org сайтад нийтлэгдсэн уг нууц бичиг баримтын тухай дэлгэрэнгүй өгүүлэлд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот цөмийн цохилтын нэг бай болж байсныг дурдсан байна.

Тэнд дурдахдаа "Өнөөдрийн Америкийг үлгэр жишээгээ болгож хардаг Монгол улсын нийслэл Улаанбаатарыг энэ жагсаалт алгассангүй. Пентагоны цөмийн цохилтын байны жагсаалтанд Монголыг тусгаар улс ч гэж үзээгүй байна. Тэнд түүнийг "Ulaan Baatar, China" гэсэн байлаа" гэжээ.

Азаар энэ төлөвлөгөө хэрэгжилгүй 50 гаруй жилийн турш Пентагоны нууц архивт хадгалагдаж байсан байна.

Энэ тухай манай өмнөх нийтэлийг ХОЛБООТОЙ МЭДЭЭ хэсгээс үзэх боломжтой.