Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, Тост, Тосон бумбын талбайг нөөцөд авсан гэх мэдээллийг өглөө.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.9 га бүхий талбайг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нөөцөд авчээ.
Нөөцөд авснаар тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй бөгөөд өмнө нь олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа хязгаарлагдах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!