Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөрмонголд П.Бүрэнтөгс арслан түрүүлэв

Өглөөний сонин
2015 оны 12 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд "Алтан бүс" үндсэний бөхийн барилдаан болжээ. 

256 бөх уран мэхээ уралдуулан зодоглосон тус барилдаанд улсын арслан П. Бүрэнтөгс түрүүлж, Өвөрмонголын аварга Баярбаатар үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Өвөр монголын аварга Цагаанзаан, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар шалгарсан байна.

Тус барилдаанд манайхаас улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Б.Одгэрэл тэргүүтэй 30 гаруй бөх очиж барилджээ. Сонирхуулахад, тус барилдаанд өнгөрсөн жил улсын заан Ч.Санжаадамба түрүүлсэн билээ.

 

Зураг