Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн Элчин сайдын яам Нэгдүгээр сургуулийн урд байрлаж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Австралийн Холбооны Улс манай улсад элчин сайдын яамаа нээсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл одоогоор тус улсын Элчин сайдын яам Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамж, "8 зовхис" барилгын дөрөвдүгээр давхарт байрлаж байгаа аж. 

Энэ барилга нь бидний сайн мэдэх Нэгдүгээр сургуулийн урд талд байрладаг юм.

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ж.Лантри ажиллаж байна.