Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2016 онд зохион байгуулах олон улсын тэмцээний хуваарийг тогтоолоо. Биеийн тамир, спортын тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсад 2016 онд олон улсын дараах тэмцээнийг зохион байгуулахаар тогтлоо.
Дээрх тэмцээнийг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, дүнг 2016 оны IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.
Эдгээр нэр хүндтэй тэмцээнүүдийг өөрийн оронд зохион байгуулснаар олимпийн эрхийн оноо авах, олон улс, дэлхийн тавцанд өөрийн орныг сурталчлах, үзэгчид, сонирхогчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа өндөр зэрэглэлийн тамирчдын өрсөлдөөнийг эх орондоо үзэх, өсвөр, залуу тамирчид тэднээс суралцах, туршлага хуримтлуулах, спортоор хичээлэх урам зориг өгөх ач холбогдолтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!