Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

М.Даваажаргал Японы Сумогийн түүхэн дэх "Дээд рекорд" тогтоосноо тэмдэглэлээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Токио хотын Чиёода дүүрэгт байрлах "Imperial Hotel"-д Сумогийн 69 дахь Их аварга Ёокозүна Хакухо Японы Сумогийн холбооны түүхэн дэх дээд рекорд тогтоосны хүлээн авалт боллоо.

44 жилийн турш Японы Сумогийн түүхэн дэх хамгийн олон ялалт байгуулснаар Тайхо Коки /32 удаа/ бичигддэг байж. 

Харин М.Даваажаргал энэ жилийн нэг сард 33 дахь удаагийн ялалт байгуулснаар сумогийн түүхэн дэх "Дээд рекорд"-ыг тогтоож чаджээ. 

Хүлээн авалтад түүний баярыг хуваалцахаар 900 гаруй зочин, төлөөлөгч ирсэн. Үүнд Японд Сумо барилдаж буй элэг нэгт ахан дүүс болон дэвжээг хариуцсан хүмүүс, Японы Улс төрийн зүтгэлтнүүд, хошин урлагийн жүжигчид, дуучид, алдартай жүжигчид гээд олон салбарын хүмүүс хүрэлцэн иржээ.

М.Даваажаргал хүлээн авалтыг нээж үг хэлэхдээ өнгөрсөн сард нас барсан Японы Сумогийн холбооны дарга асан Китаноүми Тошимицүгийн зургийг бариад "Үнэндээ энэхүү хүлээн авалтад холбооны дарга маань оролцох байсан юм. Үнэхээр харамсалтай байна" гэж хэлээд түүнд зориулан нэг минут чимээгүй хүндэтгэл үзүүлсэн.

Мөн хүлээн авалтын үеэр "Би 9 дүгээр сарын барилдааныг өнжих үедээ ялах гэдэг ямар хэцүү байдгийг мэдэрсэн. Би ганцаараа амжилтанд хүрсэн биш. Харин маш олон хүмүүсийн ачаар энэ хүртэл ирсэн. Тиймээс намайг дэмжиж байдаг бүх хүмүүсийн ачийг хариулмаар байна. 

Энэ жил 35 дахь удаагаа түрүүлж чадлаа. Бага багаар хичээгээд, өөрийн амжилтаа 40 болгоно гэж амлаж байна. Токиогийн Олимп хүртэл хичээх болно" гэжээ.

Эх сурвалж: chunichi.co.jp