Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл өөрийг нь С.Зоригийн аллагад холбоотой гэх мэдээллийг шалгуулна гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг/ mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өөрийг нь С.Зориг агсны аллагад холбоотой гэх мэдээллийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж буйгаа өмгөөлөгчдөөрөө дамжуулан мэдэгдлээ. 

Түүний өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нар “Ноцтой мэдээ” сонины энэ оны 34 дэх дугаарт нийтлэгдсэн материалын холбогдуулан Э.Бат-Үүл гэдэг иргэн хүний эрх ашгийг хамгаалж та бүхэнд тодорхой хэмжээний мэдээлэл өгье.

“Ноцтой мэдээ” сонины 34 дэх дугаарт “17 жилийн дараа хэрэг илэрлээ” гэдэг гарчигтай нийтлэл гарсан. Энэ нийтлэлд долоон хүний нэр дурдагдаж байгаагийн нэг нь манай үйлчлүүлэгч Э.Бат-Үүл юм. 

Энэ мэдээллийг бид үзээд бусдын нэр төрд халдсан, гүтгэлгийн шинжтэй гэмт хэрэг гэж дүгнэсэн. Тиймээс зохих хуулийн байгууллагад хандах шийдвэрийг иргэн Э.Бат-Үүл гаргасан. 

Тухайн хүн нийтэлж байгаа мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй. Хэрвээ нотолж чадахгүй бол тэндээс үүсэх үр дагаврын хариуцлагыг хүлээнэ гэсэн зохицуулалт Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд байдаг.  

С.Зориг агсны аллагын хэрэгтэй холбогдуулан Э.Бат-Үүлийг 17 жилийн өмнө хууль хяналтын байгууллагаас шалгасан. Тухайн үед шалгасны үндсэн дээр тэр хүнийг энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг тогтоож, сэжигтнээр тооцсон байсныг хэрэгсэхгүй болгосон. Өмнө нь нэгэнт шалгаж тогтоогдсон асуудлаар тухайн хүний нэр хүндэд халдаж байгаа нь тухайн хүний сэтгэл санаа, гэр бүлийн байдалд нь сөргөөр нөлөөлж байгаа" гэлээ.