Жозе Моуриньо халагдсан нь хөлбөмбөгийн ертөнцөд ярих зүйлийг нэгээр нэмж байна. Ийнхүү 2 дахь удаагаа халагдаж байгаа түүний хувьд энэ улиралд баг нь хангалтгүй тоглолт үзүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Түүнийг эргэн ирэхэд удирдах зөвлөлийн гишүүд санал зөрж байсан бөгөөд 3:2 гэсэн саналын зөрүүгээр онцгой нэгэн Лондонд дахин нэг удаа газардаж байсан түүхтэй. Магадгүй дахиж ирэхгүй онцгой нэгнийг одоо хэн орлох вэ? гэдэг яриа хамгийн ихээр сонирхол татаж байна.
Түүнийг орлох хамгийн өндөр магадлалтай хүнээр Абрамовичийн сайн найз Гүүс Хиддинк нэрлэгдэж байна. Түүний хувьд одоогоор ажилгүй байгаа бөгөөд 2009 онд Челсид улирал дуустал ажиллаж байсан бөгөөд саяхан Нидерландын шигшээ суудлаас халагдаж ажилгүй байгаа юм.
Ямартай ч эзэн түүнийг энэ суудал суулгах дуртай байгааг үгүйсгэх аргагүй. Дараагийн нэр нь дурдагдаж байгаа эрхэм бол цагтаа Реал Малрид, Тоттенхэм, Испаний нилээн хэдэн багийг удирдаж байсан Испани мэргэжилтэн Хуандэ Рамос юм. Тэрээр 2007-2008 оны хооронд Англид Тоттенхэмд ажиллаж байсан бөгөөд дараа жил нь Реалруу явж байсан юм.
Түүний хувьд Украины лигт 4 жил ажилласан бөгөөд өнгөрсөн жилээс ажилгүй байгаа юм. Реалруу явсан нь кареерын хамгийн муу шийдвэр байсан гэж оон хүмүүс ярьдаг түүнийг "Будант Албиондоо" эргэн ирж Сэхээтнүүдийн жолоон дээр суухыг үгүйсгэх аргагүй юм.
Ямартай ч 110 жлилийн түүхэн дэхь хамгийн амжилттай явсан дасгалжуулагчаа халсан Лондонгийн Челси удахгүй хэн гэдэг эрхэмээр жолоогоо залуулах нь шийдэгдэх биз ээ.
Английн Премьер лигийн гал гарсан тоглолтууд үргэлжилсээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!