АНУ-ын засгийн газар дрон буюу удирдлагатай нисдэг төхөөрөмжүүдийг бүртгэж эхлэхээ энэ оны аравдугаар сард зарласан.
Тэгвэл өчигдөр энэ ажиллагаа бодитой болж арванхоёрдугаар сарын 21-нээс албан ёсоор бүртгэж эхлэхээр болжээ.
Ингэхдээ 250 граммаас 25 кг хүртэл жинтэй (камер болон бусад ачааг багтаасан) дронуудыг бүртгэх гэнэ. Бүртгэл ирэх оны нэгдүгээр сарын 20 хүртэл үнэгүй бөгөөд үүнээс цааш 5 ам долларын төлбөртэй. Бүртгүүлээгүй дрон нисгэвэл $27,500-гийн торгуультай, мөн гэмт хэргийн шийтгэл нь $250,000 хүртэл өсөх гэнэ.
Гэхдээ энэ журам нь зөвхөн сонирхогчдод үйлчлэх бөгөөд бизнесийн зориулалттай дронуудыг зохицуулах журам 2016 оны хавар гарах аж.
Бүртгүүлснээр үнэмлэх авч, дрондоо өгөгдсөн дугаарыг наах юм байна.
Эх сурвалж: TheNextWeb
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!